🔴LIVE: Иргэн Г.Ган-Очир Монгол Улсын ерөнхийлөгч, Засгийн газрыг ОУ-ын эрүүгийн хэргийн шүүхэд өгчээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

11 05сар 2024
Хууль эрхзүй 1271

🔴LIVE: Иргэн Г.Ган-Очир Монгол Улсын ерөнхийлөгч, Засгийн газрыг ОУ-ын эрүүгийн хэргийн шүүхэд өгчээ

Иргэн Г.Ган-Очир Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Хотын дарга асан Д.Сумъяабазар нарыг олон улсын эрүүгийн хэргийн шүүхэд өгсөн талаараа мэдээлэл хийв.

Түүний хувьд Францын шоронд хоригдоод жил гаруйн хугацаа өнгөрсөн. Тэрээр тус хэвлэлийн хуралд утсаар холбогдон мэдээлэл өгөв. 

Иргэн Г.Ган-Очир:

-Нидерланд улсад төвтэй олон улсын эрүүгийн хэргийн шүүхэд Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Хотын дарга Д.Сумъяабазар нарын талаар гомдол гаргасан. Ингээд тус хэрэгт хоёрдугаар сарын 20-нд хэрэг маргаан үүсгэхээр болсон гэдгээ мэдэгдсэн. Төрийн эрхийг хууль бус аргаар авсан. Монгол Улсын дампуурлын ирмэгт хүргэсэн гэх мэт олон асуудлыг хөндөж тавьсан. Арав гаруй хуудас гомдол гаргасан байгаа. 

гэсэн юм. 

2 Сэтгэгдэл

  1. чонос

    манай улсыг гадаад орноос зааж зааварлах нь уу бид чинь төртэй хуультай асуудлаа дотороо шийдвэрлэх журамтай улс шүү

  2. Зочин

    Ямар юмны бус байхав ард түмэн сонголттой хийсэн хэн нэгэнд таалагдах албагүй

Сэтгэгдэл үлдээх