🔴LIVE: О.Батхүү: Барилгын компаниуд орон сууцаа давхардуулан зарах, 6-12 сараар хоцроож ашиглалтад оруулах зөрчил их байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 04сар 2024
Хэрэг зөрчил 205

🔴LIVE: О.Батхүү: Барилгын компаниуд орон сууцаа давхардуулан зарах, 6-12 сараар хоцроож ашиглалтад оруулах зөрчил их байна

Орон сууц захиалсан иргэдийг барилгын гүйцэтгэгч компаниуд хохироож байгаа асуудлыг хуульч, өмгөөлөгч О.Батхүү хөндөж, Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнд дөрвөн асуудлыг тавьжээ. Энэ хүрээнд түүнтэй ярилцлаа.

Хуульч, өмгөөлөгч О.Батхүү: 

-Барилга захиалгын гэрээний дагуу орон сууцандаа ордоггүй муу жишиг тогтчихоод байна. Багадаа зургаан сараар хэтэрч байж иргэд орон сууцандаа орж байна. Цаашлаад 1-2 жил хүлээлгэж байгаа барилгын компаниуд олон байна. Хүмүүсийн мөнгийг аваад алга болчихсон тохиолдол ч гарсан. Баахан хүлээлгэж байгаад байрандаа орох гэхээр нэмж мөнгө нэхдэг. Нэмж мөнгө өгвөл ор, чадахгүй гэвэл гэрээ цуцална гэж айлгана. Үгүй гэвэл шүүхээрээ яв гэдэг. Шүүхээр явбал нь 2-3 жил болдог. Ингээд хүмүүс арга буюу нэмж мөнгө өгдөг. Хууль дүрэм, гэрээ хэлцэл түй ч хамаагүй. Нэг талд хөрөнгө мөнгөтэй барилгын компаниуд, нөгөө талд хамаг мөнгөө тушаасан иргэд. Ийм хууль бус, шудрага бус, хүчтэй нь хүчгүйгээ дийлдэг жишиг тогтоод удаж байна. Орон сууц захиалсан иргэдийг барилгын компаниуд маш ихээр хохироож байна.

Ийм учраас Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнтэй өнөөдөр уулзаж, дөрвөн асуудал ярьсан. 

Нэгдүгээрт, ойрын хугацаанд гэрээгээ зөрчиж иргэдийг хохироож байгаа компаниудад шаардлага мэдэгдэл хүргүүлэх, хоёрдугаарт, яам ШӨХТГ-тай хамтарсан ажлын хэсэг байгуулж, иргэдийн өргөдөл гомдлын хүрээнд шалгалт хийх асуудлыг хөндлөө. 

Гуравдугаарт, Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа барилгын төслийн мэдээллийг яамны вэб хуудаст байрлуулах, иргэдийг мэдээлэл авах боломжоор хангах шаардлагатай байна. Дөрөвдүгээрт, хуулийн төсөлд захиалагчийн хяналт болон даатгалын тогтолцоог нэмж оруулах гэсэн асуудлуудыг сайдад тавьсан. БХБ-ын сайд нааштай хүлээж авлаа. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх