🔴LIVE: Н.Сугар: Нийтийн тээврийн дахин төлөвлөлтийг хийхдээ алдаа гаргасан нь үнэн

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

04 05сар 2024
Нийгэм 426

🔴LIVE: Н.Сугар: Нийтийн тээврийн дахин төлөвлөлтийг хийхдээ алдаа гаргасан нь үнэн

Нийтийн тээврийн дахин төлөвлөлтийн талаар мэдээлэл өгч байна.

Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар:

- Нийтийн тээврийн 71 чиглэлийг эргэсэн сэргээсэн талаар өчигдөр шөнө мэдээлэл хүргэсэн. Нийтийн тээврийн автобусны чиглэлийг 100% шинэчилсэн зохицуулалт өнгөрсөн амралтын өдрүүдэд хэрэгжиж, олон нийтийн зүгээс ирсэн санал гомдлын дагуу тодорхой хэмжээний өөрчлөлтүүдийг эргэн сэргээх арга хэмжээ авч эхэлсэн. юм.

Үндсэн зургаан чиглэл буюу гол ачаалал авдаг чиглэлийн шинэчлэлийг хэвээр үлдээж байгаа. Хот орчмын 15 чиглэлийн үйлчилгээг хэвээр үлдээлээ. Дунд оврын автобусны таван чиглэлийг хэвээр үлдээж байгаа. Эдгээр чиглэлүүдийн хүртээмж сайн байгаа судалгаа гарсан тул өөрчлөөгүй.

. Нэг буудал дээр 28 чиглэлийн автобус давхацдаг байдлыг арилгахаар өөрчлөлтүүд хийж байгаа. 

Нийтийн тээврийн цогц шинэчлэлийн хүрээнд парк шинэчлэлт, автобуснууд хугацаандаа хүртээмжтэй явах тал дээр анхаарч байна. Энхтайвны өргөн чөлөө  дагуух карма зогсоолуудыг хаасан. Учир нь тэр хавийн ойр орчмийн үйлчилгээний ажилчид өдрийн туш машинаа тавьчихдаг. Зогсоол сэлгэлт маш муу. Өглөө эрт ирсэн хүмүүсийн зогсоол болчихдог. Тиймээс машин оруулахыг хориглосон. 

Сүүлийн 10 жилийн хугацаанд 612369 машин нэмэгдсэн бол авто замын сүлжээ 1.8 хувиар нэмэгдсэн байна.

Нийтийн тээврийн шинэчилсэн чиглэлүүдийг  сүүлийн хоёр жилийн хугацаанд судалж хийсэн. Мөн 10-аад жилийн өмнөөс мэргэжлийн хүмүүс шийдвэр гаргачдад энэ судалгаануудыг танилцуулж байсан. Одоогийн нийслэлийн удирдлагуудын хувьд хэдийгээр улс төрийн нөхцөл байдал амаргүй, сонгууль ойртсон ч тулгамдсан асуудлыг зоригтой шийдвэрлэнэ.  Иргэдээсээ уучлалт гуйж байна гэв. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх