🔴Шадар сайд С.Амарсайхан: Стандарт, Хэмжил зүйн салбарын хөрөнгө оруулалтыг дэмжин ажилласан жил байлаа

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

04 05сар 2024
Нийгэм 242

🔴Шадар сайд С.Амарсайхан: Стандарт, Хэмжил зүйн салбарын хөрөнгө оруулалтыг дэмжин ажилласан жил байлаа

Стандарт, Хэмжил зүйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр эхэллээ.

Тус зөвлөгөөнд Шадар сайд С.Амарсайхан оролцож үг хэлэв. 

Шадар сайд С.Амарсайхан:

-Бид 100 жилийн түүхтэй Стандарт, Хэмжил зүйн салбарын хөгжлийн асуудал сүүлийн 30 жил орхигдсоор ирсэн тул хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгохоос эхлээд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл, Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа, лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулахад онцгойлон анхаарч ажиллаж байна.

Өнгөрсөн онд стандартын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хувьд төр засгийн холбогдох байгууллагуудад чиглэл хүргүүлэн Архангай, Дундговь, Дорнод, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Хөвсгөл аймагт хуучин Мэргэжлийн хяналтын газрын эзэмшилд байсан лабораторийн зориулалттай барилга байгууламжийн тодорхой хэсгийг эзэмших, ашиглах эрхийг Стандарт, хэмжил зүйн газарт олгосон бол 10 аймагт автомашин шийдэж, алба хаагчдыг ажиллах нөхцөлийг дээшлүүллээ. Мөн Говьсүмбэр аймагт Стандарт, хэмжил зүйн хэлтсийг шинээр байгуулж, Улсын хэмжээнд 39 ширхэг нягтын эталон аерометрүүд, 3ш цахилгааны калибратор, Ажлын эталон тоног төхөөрөмжийг шийдвэрлэсэн.

Цаашид үйл ажиллагааг илүү хүртээмжтэй болгож, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа сайжруулах, олон нийтэд стандартыг сурталчлах, хэрэглээг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг цахимжуулах болон гадаад хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарахыг гол зорилгоо болгон ажиллаж байна гэв.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх