🔴LIVE: Гашуун сухайтын авто замын засварын ажлыг тогтмол хийхийг шаардлаа

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

04 05сар 2024
Нийгэм 309

🔴LIVE: Гашуун сухайтын авто замын засварын ажлыг тогтмол хийхийг шаардлаа

Тээвэрчдийн гэргий нарын холбооноос Гашуун сухайтын авто зам дээр мэргэжлийн баг ажиллуулж,  дүгнэлт гаргуулж түүнд тохирсон арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг ЗТХЯ-наас хүсэв. 

"Тээвэрчдийн гэргий нарын холбоо"-ны УЗ-ийн дарга Ж.Туул:

-Гашуун сухайтын авто замыг хувийн хэвшил бариад улсад өгсөн байдаг. "Эрдэнэс Монгол" ХК Гашуун сухайт авто зам ХХК байгуулсан. Зам засвартай холбоотой асуудлыг хөндөхөөр хөрөнгө мөнгөний асуудалтай байгаа гэдэг зүйл үргэлж ярьдаг. 2018 онд нэр бүхий холбоод нэлээдгүй шаардлага тавиад тухайн үеийн Зам тээврийн дэд сайд Л.Халтар газар дээр нь ажиллаж засварлаж байсан удаатай. Тухайн замаар хүнд даацын ачаа тээврийн үйлчилгээг байнга үзүүлдэг учраас эвдрэл ихээр гарах нь ойлгомжтой. Манай холбооны зүгээс дахин зам засвараа хийхийг жилийн өмнөөс шаардаж эхэлсэн. Гэтэл олон нийтийн сүлжээгээр засвар шинэчлэл хийж байгаа гэдэг мэдээлэл гардаг ч энэ нь үнэнд нийцэхгүй байна. 

Энэ зам нь уул уурхайн бүтээгдэхүүний тэр дундаа нүүрсний тээврийн 80 хувийг тээвэрлэдэг зам. Энэ зам дээр 20 мянган жолооч ажиллаж байна. Зөвхөн эдийн засгийн сэргэлт бус иргэдтэйгээ хамт сэргэдэг сэргэлтийг яримаар байна. Өмнө нь ямар байсан тэр чигээрээ арван жил байлаа.

Бидний зүгээс ЗТХЯ, сайдад тус замын асуудалд анхаарал хандуулж өгөхийг хүсэж хэвлэлийн хурал зарласан. Хоёрдугаарт тус

Мөн Гашуун сухайт авто зам ХХК-ийн удирдлагуудыг АТГ-аас шалгаж байгаа гэдэг ч тэдгээр албан тушаалтнууд ажлаа үргэлжлүүлсээр байна. Иймд хариуцсан ажлаа сэтгэл зүтгэлгүй хийж байгаа тус компанийн албан тушаалтнуудыг огцруулах шаардлагатай байна гэсэн юм. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх