🔴LIVE: Х.Баттулга: Газрын асуудалд бид хөнгөн хандаж болохгүй, дараагийн 126 гишүүнтэй парламент хэлэлцэх хэрэгтэй

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

18 05сар 2024
Улс төр 801

🔴LIVE: Х.Баттулга: Газрын асуудалд бид хөнгөн хандаж болохгүй, дараагийн 126 гишүүнтэй парламент хэлэлцэх хэрэгтэй

УИХ-ын чуулганаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүллээ. Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах нэрээр Монгол Улсын газар нутгийг 100 жилээр гадаадынханд өгөх гэж байгаа хэмээн тэрээр үзэж, Ч.Хүрэлбаатар нарын санаачилсан хуулийн төслийг эсэргүүцэж байгаа юм. Тэрээр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга:

- Яагаад гэхээр газрын асуудалд бид хөнгөн хуумгай хандаж болохгүй. Нэг нам дангаараа төрийн эрхийг барьж буй ийм үед газрын асуудлыг хэлэлцүүлэлгүй, дараагийн парламентаар хэлэлцүүлэх нь зүйтэй.

Ирэх 2024 оны сонгуулиар парламент 126 гишүүнтэй болно. Энэ бүтцээрээ хэлэлцүүлээч ээ гэдэг байр суурьтай байгаа. Анх 1993 онд энэ хуулийг батлахдаа гадаадын хөрөнгө оруулагчийн хөрөнгө оруулалтын хэмжээг 100 мянган ам.доллар гэж байсныг 2013 оных мэтээр толгой эргүүлж буруу яриад байна.  

Тиймээс ирэх 2024 оны сонгуулиар бүрдсэн УИХ хэлэлцэх нь зүйтэй гэдэг саналтай байгаа. Иргэдээрээ хэлэлцүүлэх ёстой гэдэг байр сууриа илэрхийлж УИХ-ын даргатай орж уулзлаа.

-УИХ-ын дарга хэрхэн хүлээж авч байна вэ?

-УИХ-ын дарга нааштай хүлээж авч байна. Хүлээж авах ёстой.

-Гадаадын хөрөнгө оруулалт багасаад байна гэдэг шүү дээ?

-Та бүхэн санаж байгаа байх. Монгол Улсын Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэг ажиллаж байх үед Японы Ерөнхий сайд Монголд айлчилж байсан. Тавантолгой ордод хөрөнгө оруулалт оруулна гээд санамж бичиг зурсан. Япончууд Тавантолгойн ордод хөрөнгө оруулах нь гэж байтал дараа нь маш том “довтолгоо” болсон. Баянгол зочид буудал руу намайг баривчлахаар дайрч байсан. Тэр үед Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байсан. Төрийн том дайралт ирсэн. Ингэж Японы хөрөнгө оруулалтыг зогсоосон. Энэ бүхнээс эхлэлтэйгээр хөрөнгө оруулалт зогссон.

Мөн Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад Тавантолгойд Япон, ОХУ, Энэтхэгийн хөрөнгө оруулагч нар орж ажиллах сонирхлоо илэрхийлж байлаа. Гэтэл ганцхан шийдвэрээр болиод, Тавантолгой ордыг БНХАУ-ын Шинхуа группт өгөхөөр тэр үеийн хууль тогтоох байгууллага шийдэж байлаа. Гадаадын хөрөнгө оруулагч нарыг хууль тогтоох байгууллага өөрсдөө үгүйсгээд байдаг. Энэ тал дээр өөрсдөө эргэж харах хэрэгтэй. 

-Хөрөнгө оруулалтын тухай хуулийг энэ парламент хэлэлцэх нь ямар эрсдэл байна гэж та харж байна вэ?

-Олон ургальч үзлээр хандах ёстой. Нэг нам олонх байна. Намын бүлэг шийдвэр гаргасан гээд шууд баталж болохгүй.

-Төмөр замаар танк оруулаад ирнэ гэдэг шиг айлгах тактик яваад байна уу гэж харагдаад байна. Ер нь гадаадын хөрөнгө оруулагч нарыг татахад ямар эрх зүйн өөрчлөлт шаардлагатай гэж харж байна вэ?

-Манай хууль тогтоомж тогтвортой байх ёстой.

-Та Ерөнхийлөгч байхдаа Ч.Хүрэлбаатар гишүүний хуулийн төсөл дээр хэд хэдэн удаа хориг тавьж байсан. Та хувь хүн талаас нь хандаад байгаа юм биш биз?

-Хувь хүн талаасаа хандсан ямар ч зүйл байхгүй.

-Хуулийн байгууллага танаас мэдүүлэг авахаар дуудахад та яагаад очоогүй вэ?

-Би очсон шүү дээ. Очиж тайлбар өгсөн.

-Таныг Ерөнхийлөгч байхдаа нүүрсний оффтэйк гэрээ байгуулсан гэж үздэг. Та энэ асуудал дээр хариулт өгөөч?

-Төмөр замын асуудал дээр та ямар байр суурьтай байна вэ. Мухар төмөр зам барьсан шүү дээ?

-Мухар төмөр зам биш ээ. Говийг эзэншүүлсэн, эдийн засгийн асар том бодлого хэрэгжсэн юм. Үүнд хорссон хүмүүс байгаад байх шиг байна.

-Та сонгуульд нэр дэвших үү?

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх