БНХАУ-ын соёлын өдрүүд Улаанбаатар хотноо эхэллээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

04 05сар 2024
Соёл урлаг 499

БНХАУ-ын соёлын өдрүүд Улаанбаатар хотноо эхэллээ

БНХАУ-ын соёлын өдрүүд “Хятад орныг танин мэдэх” нэрийн дор эхэллээ.

Тухайлбал, Хятадын соёлын өдрүүд өчидөр Соёлын төв өргөөнд нээлтээ хийсэн бөгөөд есдүгээр сарын 4-нийг хүртэл үргэлжлэх юм байна.

Соёлын өдрүүдийн хүрээнд "Зэвсгийн эрдэм" Шаолинь Үшүгийн тусгай тоглолтыг хоёр удаа тоглуулахаар бэлтгэжээ. Тоглолтоор БНХАУ-ын онцлогийг харуулдаг Шаолинь Үшүгийн урлагийн тухай ойлголт авахаас гадна, энэхүү өв уламжлалын талаар танин мэдэх боломж олгох юм. Үүнээс гадна Өвөр Монголын уламжлалт эмнэлгийн эмч нар өнөөдөр улсын хоёрдугаар эмнэлэгт үзлэг, эмчилгээг хийж байгаа бол, маргааш Налайх дүүрэгт энэхүү үзлэг, эмчилгээг хийх юм. Энэ үед иргэд эмч нарт үзүүлж, оношлуулах, эмчилгээ, зөвлөгөө авах боломжтой.

Соёлын өдрүүдийн үйл ажиллагааны хүрээнд кино өдөрлөг, олон ангит киног хүлээлгэн өгөх юм. Мөн дууны уралдааны гала тоглолтыг зохион байгуулах аж.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх