🔴 С.Бямбацогт: "Шинэ сэргэлтийн таван тойрог" хөтөлбөр хэрэгжинэ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Улс төр 975

🔴 С.Бямбацогт: "Шинэ сэргэлтийн таван тойрог" хөтөлбөр хэрэгжинэ

Засгийн газар өнөөдөр буюу 2023.09.01-ний өдөр ээлжит бусаар хуралдаж хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ.

Хуралдаанаар “Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, Боомтуудын хил дамнасан төмөр замын явц, Олон улсын цахим худалдааны төлбөр тооцооны гарцын талаар зэрэг 11 асуудал хэлэлцэж, хуралдаанаас гарсан шийдвэрийг МУ-ын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан болон Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан нар танилцууллаа.

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт хуралдаанаас гарсан дараах шийдвэрийг танилцуулав.

Тэрбээр хэлэхдээ, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авто замын салбарын төлөөлөлтэй “Өглөөний уулзалт” хийсэн. Энэ уулзалтаас гарсан зөвлөмж дээр үндэслэн Засгийн газар зарим тодорхой шийдвэр гаргалаа.

Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын нэг тулгуур нь "ЗАМ ТЭЭВРИЙН СЭРГЭЛТ, БООМТЫН СЭРГЭЛТ" юм гэдгийг тэрбээр онцлоод, бид өмнө нь ганцхан төмөр замтай байсан бол одоо төмөр замын экспортын таван гарцтай болох гэж байна.

Монгол Улсын 21 аймаг, 96 сум, хилийн 4 боомт хатуу хучилттай автозамаар холбогдож, 7500 км хатуу хучилттай авто замтай болсон. Өнгөрсөн 23 жилд “Мянганы зам” хөтөлбөр хэрэгжүүлсэн бол одоо аймгууд болон боомтуудыг хатуу хучилттай автозамаар холбох “ШИНЭ СЭРГЭЛТИЙН ТАВАН ТОЙРОГ” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болж байна.

Энэ хүрээнд бүх аймгийн төвүүдийг өөр хооронд нь холбохоос гадна урд, хойд хилийн боомтуудыг холбох, авто замын таван босоо коридортой болох юм.

Тодруулбал, Одоогийн байдлаар Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн АН-3, баруун босоо чиглэлд Булган-Цагааннуур АН-4 чиглэлийн авто замын хоёр коридортой байна.

Тэгвэл “ШИНЭ СЭРГЭЛТИЙН ТАВАН ТОЙРОГ” хөтөлбөрийн хүрээнд Булган аймгийн БАГА ИЛЭНХ-ШИВЭЭ ХҮРЭН, БУРГАСТАЙ-АРЦ СУУРЬ, ЭРЭЭНЦАВ-БИЧИГТ гэсэн авто замын гурван шинэ коридорыг нэмж барина. Түүнээс гадна хэвтээ чиглэлд ЦАГААННУУР-СҮМБЭР-ЦАГААННУУР-УЛЬХАН боомтыг хөндлөн гулд холбосон хэвтээ чиглэлийн хоёр коридортой болох юм.

Мөн авто замын сангийн бие даасан байдлыг хангах, Олон улс, улсын чанартай авто замын их засварын ажилд шаардлагатай хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, авто замын тухай хуульд үнэлгээ хийж, шаардлагатай нэмэлт өөрчлөлтийг оруулах, түгээмэл тархацтай ашигт малтмалыг ашиглахтай холбоотой асуудлыг нэгдсэн байдлаар зохицуулалт хийж, эрх зүйн орчныг тодорхой болгож, зөвшөөрөл авах үйл ажиллагааг хөнгөвчлөх, авто замын стандартыг шинэчлэн бүс нутгийн онцлогт тохируулан хүнд даацын авто зам барьж байгуулах зэрэг асуудалд засгийн газар, холбогдох яамд онцгой анхаарал хандуулан хамтран ажиллахаар боллоо.

Нэмэлт мэдээлэл хүргэхэд, Монгол Улсын авто замын сүлжээ 15 мянган км болж өргөжсөн. Үүнээс 7 мянга 500 км нь хатуу хучилттай авто замаар холбогдсон. Өнөөдрийн байдлаар дээрх олон улс, улсын чанартай авто замуудын 17 хувь нь зургаа хүртэл жил, 57 хувь нь 6-13 жил, 27 хувь нь 13-аас дээш жилийн насжилттай байна гэж мэдээллээ.

1 Сэтгэгдэл

  1. Хх

    Энэ 3 дээр Хүрэлбаатар Б.Жавхлан 2 эвгүй гарууд. Засагт удаамааргүй!

Сэтгэгдэл үлдээх