🔴LIVE: С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийг үргэлжлүүлэн шалгана

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

03 05сар 2024
Улс төр 848

🔴LIVE: С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийг үргэлжлүүлэн шалгана

Засгийн хурлаар хэлэлцсэн асуудлаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нар мэдээлэл өгч байна. 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: 

-Энэ оны гуравдугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн Ерөнхий прокурорын газарт ЦЕГ-аас Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгох саналаа дахин хүргүүлсэн.

Өнөөдөр Нийслэлийн прокурорын газраас мөрдөгчийн ирүүлсэн саналыг үндэслэж, Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарт холбогдуулан 830142 дугаартай эрүүгийн хэрэг дээр яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож, шийдвэрлэж байна. Ажлын хэсэг гарсан.

Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нар учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрх зүйн байдал үүснэ гэв. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх