🔴LIVE: Ардчилсан намын гишүүд, дэмжигчид УИХ-ын гишүүн Ч.Ундрамыг эргүүлэн татах шаардлага хүргүүлэв

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

03 05сар 2024
Улс төр 1191

🔴LIVE: Ардчилсан намын гишүүд, дэмжигчид УИХ-ын гишүүн Ч.Ундрамыг эргүүлэн татах шаардлага хүргүүлэв

Ардчилсан намын гишүүд, дэмжигчид, иргэдийн төлөөлөл УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, УИХ-ын гишүүн, Боловсролын багц хуулийн ажлын хэсгийн ахлагч Г.Дамдинням нарт шаардлага хүргүүлэв. 

Ардчилсан намын гишүүд: 

-Хаврын чуулганаар Боловсролын багц хуулийг хэлэлцэж байна. Хүүхдийн ёс зүй, хүмүүжлийн асуудлаар тус багц хуульд тусгасан байгааг эцэг эхчүүд бид ихээхэн дэмжиж байгаа. Гэсэн ч тус хуулийн төслийн ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Ч.Ундрам ажиллаж байгаад иргэд ихээхэн эгдүүцэж байна. Түүнийг гэр бүлтэй, үр хүүхэдтэйгээ хэрхэн харьцаж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд тархсан. Хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн тус ёс зүйгүй үйлдэлдээ хариуцлага хүлээсэнгүй. Түүний энэ асуудлыг шалгасан эсэх, хэрхэн шийдвэрлэх нь ч тодорхойгүй байна. Энэхүү ёс зүйгүй үйлдлээ хувийн асуудал гэж Төрийн ордонд хэлж байгаа нь иргэдийн дургүйцлийг төрүүлж байна. Иймд гэлээ. 

2 Сэтгэгдэл

  1. зочин

    завхайрах нь миний хэрэг, төрд хамаагүй гээд байгаа биздээ.

  2. Зочин

    d3

Сэтгэгдэл үлдээх