🔴LIVE: С.Зоригийн амийг хөнөөсөн гэх Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоно

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

16 05сар 2024
Хэрэг зөрчил 1051

🔴LIVE: С.Зоригийн амийг хөнөөсөн гэх Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоно

Прокурорын байгууллагаас оны эхний улиралд хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, сэргээх чиглэлээр хийсэн ажлыг танилцуулж байна. Мөн Нийслэлийн прокурорын газраас хянасан зарим хэргийн шийдвэр, явцын талаар мэдээлэл өгч байна.

Улсын ерөнхий прокурорын газрын ОНХА-ны дарга, ахлах прокурор Д.Дашмаа:

-Монгол Улсын Засгийн газраас энэ оныг авилгын эсрэг жил болгосон. Прокурорын байгууллагаас энэ тал дээр анхаарч ажиллаж байна. Тухайлбал, авлигын улмаас 3.6 их наяд төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож, 234.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж, 2.2 тэрбумын хохирлыг нөхөн төлүүлээд байна. 

НПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих Хоёрдугаар хэлтсийн дарга, ахлах прокурор Г.Гэрэлтуяа:

-Дэд бүтцийн хөгжлийн дэд сайд асан С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр ял эдэлж байсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг хаах хүсэлтийн мөрдөн байцаах газраас нийтдээ гурван удаа прокурорт хүргүүлсэн байдаг. Прокурорын байгууллагаас ажиллагаа дутуу байна гэдэг үндэслэлээр буцааж байсан. Дахин гуравдугаар сарын 15-ны өдөр тус хэрэгт яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгох асуудлыг дахин илэрхийлсэн. . Гэхдээ энэ шийдвэрийг дээд шатын прокурор тухайн шийдвэрийг хянах хуулийн зохицуулалттай. Үүний дараа хэрэгт холбогдогч нарт тус шийдвэрийг танилцуулна. Тэгээд тогтоол хүчин төгөлдөр болно. Өнөөдрийн байдлаар эцэслэн шийдэгдээгүй. Эхний байдлаар ийм шийдвэр гарсан гэв. 

1 Сэтгэгдэл

  1. ЗОЧИН

    ЗОХИОН БАЙГУУЛСАН ОРОСЫН ТӨРИЙН МАФИ ЗАХИАЛАГЧ Ш.О - Г НИСДЭГ ОСЛООР ҮГҮЙ ХИЙГЭЭД ГҮЙЦЭТГЭГЧДИЙН ХЭРГИЙГ ХОЛИОН БАНТАН БОЛГОЖ ЮУ Ч БИШ БОЛГОХЫГ Ц.Н - Д ДААЛГАН САНХҮҮЖҮҮЛСЭН !

Сэтгэгдэл үлдээх