🔴LIVE: М.Цогтбаатар: Хүүхдээ эхлээд босгож авъя, хойд эцгийн хэрэг нь дараа нь шийдэгдэх асуудал

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

04 05сар 2024
Эрүүл мэнд 13426

🔴LIVE: М.Цогтбаатар: Хүүхдээ эхлээд босгож авъя, хойд эцгийн хэрэг нь дараа нь шийдэгдэх асуудал

Гурван настай хүү ээжийнхээ хамтран амьдрагч залууд зодуулж, эрүүл мэндийн байдал нь маш хүнд, ухаан оролгүй 14 дахь хоногтоо ГССҮТ-д эмчлүүлж байна. Эрчимт эмчилгээний тасагт 14 хонож буй хүүг гадагшаа явж, эмчилгээ хийлгэх шаардлага үүсжээ. Иймд ард түмнээсээ хандив гуйж, олон нийтэд хандахаар шийдсэн байна.

Нагац ах М.Бямбацогт: 

-Хүүгийн биеийн байдлын хувьд амьсгалын аппаратаас салсан, муу зүйл арай холдсон, ухаан бүрэн ороогүй байдалтай байгаа. БНТУ-ын хэд хэдэн эмнэлэг рүү оношийг явуулсан. 120-150 сая төгрөг хэрэгтэй болов уу гэсэн тооцоо байна. Дутаж ч магадгүй, илүү гарч ч магадгүй. Би бүтэн сайнд Турк рүү нисэх гэж байгаа, явахдаа CD-г нь авч явна. Хэрэв мөнгө нь ороод ирвэл өнөөдөр ч хамаагүй явмаар байна. 1-2 эмч цуг явна гэсэн. 

-Хойд эцэгтээ зодуулсан гэж цагдаагийн байгууллага мэдэгдсэн. Мөрдөн шалгах ажил ямархуу ахицтай яваа бол? 

-Хойд эцэг ч гэнэ үү, цагдаагийн байгууллагын аль алинтай нь холбогдохыг хүсэхгүй байна. Эхний ээлжинд хүүхдээ босгож авмаар байна. Дараа нь хуулийн байгууллага нь шийдэх байлгүй дээ. 

Хохирогч хүүгийн аав М.Цогтбаатар:

-Бид хоёр салсан ч хүүхдэд ямар ч буруу байхгүй шүү дээ. Хүүхдүүдтэйгээ байнга холбогддог байсан. Хүүхдүүдээ нялх байхад нь бид хоёр, хоёр тийшээ болсон. Том хүүтэйгээ би саяхан цуг байсан юм. Цагаан сарын өмнө "Би ээжтэйгээ баймаар байна" гэхээр нь "Миний хүү ээж, дүү хоёртойгоо хамт бай байгаарай. Аав нь хөдөө ажилдаа явчихаад ирье" гээд өгсөн. Харийн хүнд үлдээж байхаар ээжтэйгээ үлдсэн нь дээр шүү дээ. 

-Бага хүүхдийнхээ нөхцөл байдлын талаар мэддэг байсан уу? 

-Намайг уулзуулдаггүй байсан. Бид хоёрт гэрлэлтийн баталгаа байхгүй. "Би хүнтэй сууж байгаа. Тэр хүнийг аав аа гэдэг болсон" гэдэг байсан. Тийм болохоор нь хүний амьдралд саад болоод яах вэ гээд хүүхдүүдтэйгээ утсаар ярьж, видео колл хийгээд л явдаг байсан. Ярих бүрт ээж нь 100,200 мянган төгрөг хэрэгтэй байна гэхээр нь тэр бүрд нь өгдөг байсан. 

Энэ хэрэг гарсны дараа харин том хүүгээсээ "Таны өгсөн мөнгөөр бид хоёрын дунд нэг чипс авч өгчихөөд, өөрсдөө архи дарс гоё юм авдаг байсан" гэдгийг дуулсан. 

Анх болсон процессийг хүн бүр л мэддэг болсон байх. Ийм юм болчихоод байхад л ээж нь тэр хүнээ хаацайлаад байгаа. Хэрэг гарсны дараа Гэмтэл дээр ирээд хүүхдээ харахад зүүн талын шанаа нь битүү хөх няц болчихсон, баруун гар нь хугарчихсан байсан. Ийм байхад яагаад хэд хоногийн дараа эмнэлэгт авчирсан, яагаад тэр хүнийг өмөөрөөд байгааг ойлгохгүй байгаа. 

12 Сэтгэгдэл

  1. Зочин

    Ёстой үнэн яс хугарч сэтгэл эмтэрч байна хайран хүү хурдан идгээрээ эрүүл энхийг хүсье

  2. Puujee bujin

    Хурдан эдгээрэй. Энэ дансанд мөнгө шилжүүллээ.

  3. Олохонууд. Ж . Самбаллхүндэв.

    Зураг яасан үрчиСэн бнаа. 2 хүүгээ өөр дээрээ ав.

  4. Зочин

    Туркийн эмнэлэгээс хариу ирсэн юм уу тэндэхийн эмнэлэг эмчилнэ хэдэн төгрөг орох тооцоолол гарсан уу

  5. Zochin

    Энхийн цагаан тагтаа болох гэсний хэрэггүй албан ёсоор хүүхдүүдэдээ тэтгэмж тэтгэвэрийг өгдөг байсан юм уу хэд хоногт хүүхдүүдээ эргэж тойрдог байсийм үнэн сэтгэлээсээ ....

    1. yep

      yag unen. tm ih bolj bhad hna bsiin, odo genet garch ired handiv neheed, hun ooriinhoo huuhdiig harj handaj chadahgui bgagiinh n toloo yagaad busad humus mungu bosgoh estoi um

  6. Зочин

    Uursduu zarj ureh ed hurungugui humuus uu?

  7. Иргэн

    Хүүхдээ гэхгүй ээжүүдэд дургүй хүрээд байдаг даа. Хорвоогоос тонилбол таарана.

  8. Uur heleh zuil alga

    Ene bol manai dald niigmiin musun uulin zuvhun oroin heseg ni, yu gevel Ger bul Boldon humuus negnee huurch bna zalidaj bna araar tavij bna.. Uunii ur dung byatshan huuhduud huurch bna Ted zovj bna tamluulj bna ami nasaa aldaj bnaaa.... Huuli heregtei shuuu

  9. Иргэн

    Энэ одоо ямар хавдар эмчлүүлэх гэж байгаа биш монголдоо л эмчлүүл л дээ хайран зардал мөнгө монгол эмч эмнэлэг чадалтай ш дээ монгол эмчдээ итгэ хүүгий чинь босгоод л ирж байгаа биз дээ харийг бүү шүт

  10. Иргэн

    Юм л бол Турк Солонгос Энэтхэг Хятад гэдгээ болимоор юм манай монголын эмч эмнэлэг чадалтай чадвартай шүү дээ чадалгүйдээ таны хүүг өдий зэрэгтэй байлгах уу юун турк

  11. Гэрлээ

    Эвий миний хүүгээс өөр юу байхав хурдан эдгээрэй хандивт нэгднээ

Сэтгэгдэл үлдээх