🔴 Д.Одонтунгалаг: Сошиалд гүтгүүлж хохирсон иргэдийг хамгаалах эрх зүйн орчин хангалттай биш байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

03 05сар 2024
Хууль эрхзүй 694

🔴 Д.Одонтунгалаг: Сошиалд гүтгүүлж хохирсон иргэдийг хамгаалах эрх зүйн орчин хангалттай биш байна

Цахим орчин дахь хүний эрхийн зөрчил, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилго бүхий уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр /2023.01.25/ зохион байгуулав.

Энэ үеэр Өмгөөлөгч Д.Одонтунгалагаас байр суурийг нь тодрууллаа. Тэрбээр, 

-Цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас хохирсон иргэдийг хамгаалах эрх зүйн орчин хангалттай биш байна. Шинэлэг эрх зүй гэсэн үг. Бүрэн дүүрэн төгс хэмжээнд боловсруулагдаагүй гэж би дүгнэж байна.

Хоёрдугаарт, Хуульд нийцээд процесс дээр хэрхэн нийцэж байгаа нь харагдаагүй байгаа. Цахим гэмт хэргийг илрүүлэх хэргийн явц хугацаа их ордог. Тэр хугацаанд хохирогчийн эрх зөрчигдсөөр байдаг. Хувийн мэдээллээ алдсанаас болж гэмт хэргийн хохирогч болдог. Хор уршиг үлддэг. Нэр төрийг сэргээх явц явагддаг ч хувь хүндээ хүнд хэвээр үлддэг. Шүүх сэтгэл санааны хохирлыг барагдуулах хэм хэмжээ Азийн орнуудын эрхзүй шиг сайн хөгжөөгүй байна. Сэтгэл санааны хохирлыг тухайн хохирогч өөрөө нотолсон ч шүүх тэрийг нь баталгаажуулж өгдөггүй нь харамсалтай. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх