🔴 Цахим орчинд гүтгэгч нар "Хуулиар намайг яаж ч чадахгүй" гэсэн байр суурьтай байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

03 05сар 2024
Хууль эрхзүй 1035

🔴 Цахим орчинд гүтгэгч нар "Хуулиар намайг яаж ч чадахгүй" гэсэн байр суурьтай байна

Цахим орчин дахь хүний эрхийн зөрчил, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилго бүхий уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр /2023.01.25/ зохион байгуулав.

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар:

-Манай улсын нийт хүн амын 80.6 хувь нь интернэт хэрэглэгч, түүний дотор ухаалаг утастай хүүхдүүдийн 95 хувь нь интернэт хэрэглэдэг, мөн тэдний 92 хувь нь фэйсбүүк хаягтай байгаа нь цахим орчин болон нийгмийн сүлжээнд агуулга, харилцаа, үйлдлийн эрсдэл гарч болохоор байна. Иймд өнөөдрийн энэ хэлэлцүүлэгт салбар бүрийн төлөөллийг оролцуулан, цахим орчинд хүний эрхийг хамгаалахад тулгамдаж буй асуудал сэдвээр зохион байгуулж байна. Цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийг мөрдөх явцад нотлох баримтын шаардлага хангуулж авч байгаа процесс ямар хэмжээнд байгаа нь их сонирхолтой байна. Постыг ямар арга хэлбэрээр нотлох баримтжуулж хэрэгт авч байна вэ? Гэмт хэргийн цоо шинэ орон зайтай тэмцэх гэж байна. Үүнд ямар тулгамдсан асуудал байна вэ? Хохирогчын талд өмгөөлөгч ямар арга тактикаар ажиллаж байгаа вэ?

Өмгөөлөгч Д.Оросоо:

-Нотлох баримт бол өөрөө маш эмзэг асуудал. Хүний нэр төр алдар хүндийг гутаасан пост бичсэн этгээд гомдол гаргангуут постоо устгадаг. Хохирсон хүн мэдээж уг постыг скрийншот хийгээд хадгалсан байдаг. Нөгөөхөө мөрдөгчдөө өгөхөөр шүүх ерөнхийдөө бичсэн нь ойлгомжтой байна. Илэрхий байна. Тараасан гээд сэрдэгдэж байгаа этгээд маргаагүй гэдэг дээр дүн шинжилгээ хийж хэргийг шийдэж байгаа тохиолдол байна. Нарийн үзлэг хийхээр пост устах нь хэрэг хянан шийдвэрлэх явцыг удаашруулж байна. Нотлох баримтыг бэхжүүлэх нь хамгийн их хүндрэл үүсгэж байна. Хууль эрхзүйн зохицуулалтыг сайжруулах шаардлагатай. Цагдаа эрүүгийн хэрэг үүсгээд мартчихдаг. Заримдаа нөгөө пост нь байсаар, нэр хүндэд нь халдсаар л байдаг. Уг нь тэр цахим орчинд ороод цагдаа таслан зогсоох ёстой. Гүтгэгч нарт маш том давуу тал бий болгож байна. Цагдаа яаж ч чадахгүй гэсэн байдалтай. Иргэний эрх энэ салбарт үндсэндээ орхигдсон байна. 

2 Сэтгэгдэл

  1. Zochin

    Mash zov arga hemjee...hun harluulagchid ami tavin orilj bn..

  2. DR. PRADHAN

    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

Сэтгэгдэл үлдээх