🔴 Х.Нямбаатар: Мөрдөн байцаалтын тактикийн хүрээнд зарим нэрсийг зарлахгүй байгаа

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

13 05сар 2024
Улс төр 999

🔴 Х.Нямбаатар: Мөрдөн байцаалтын тактикийн хүрээнд зарим нэрсийг зарлахгүй байгаа

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, гарсан шийдвэрийг ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нар танилцуулсан. Энэ үеэр түүнээс нүүрсний хулгайчийг зарлах жагсаалын үр дүн юу болсон, хийж буй ажлын явцыг тодрууллаа.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: 

-Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл алга. Тодорхой албан тушаалтнууд, тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүдийг яллагдагчаар татах, хойшлуулашгүй журмаар баривчилах цагдан хорих, хугацааг сунгаж байгаа гэх ерөнхий мэдээлэл бол байна. Мөрдөн шалгах ажиллагаа олон хүнийг хамарч байгаа.

ЦЕГ, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ажлын хэсэг ажиллаад ирсэн. 9000 гаруй жолоочоос Монгол Улсын хилээр тээврийн хэрэгсэлтэй зорчихдоо нүүрстэй байсан эсэх, хилээр хэдэн удаа гарсан, өмчлөгч нь мөн эсэх, хоосон гарсан эсэхийг тодруулсан. Санхүүгийн баримтууд дээр дүн шинжилгээ хийх ажил үргэлжилж байгаа. Улс төрд нөлөө бүхий этгээдийн хамаарал бүхий этгээд энэ ажилд оролцсон эсэхийг ч шалгаж байна. Заримыг нь олон нийтэд зарлахгүйгээр шалгах зэрэг мөрдөн байцаалтын тактикууд ч явагдаж байгаа байх.

-Хятадын талаас бичиг ирсэн үү?

-Эрх зүйн талаар харилцан туслалцах гэрээний хүрээнд ерөнхий мэдээлэл өгсөөр байгаа. Сүүлд ирсэн бичиг дээр эргэж тайлбар хийсэн. Нэгбүрчлэн мэдээллийг адил төсөөтэй байгууллагаас харилцан мэдээлэл авья гэсэн. Та бүхэн ХХЕГ, ТЕГ зэргээс асууж тодруулаарай гэв.

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    Хогийн хулгайчууд ингэжил таарна. Одоо Ард түмэн орвонгоор чинь эргүүлнээ. Хулгайчууд ялсан гэж бодож бнауу.

  2. Зочин

    Энэ маанаг өнөө мангар 2 самарчбайнаа

Сэтгэгдэл үлдээх