СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-01-04

🔴 Х.Нямбаатар: Улс төрд нөлөө бүхий этгээдийн "хамтран амьдрагч" дараах хөнгөлөлтийг эдлэхгүй

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, гарсан шийдвэрийг ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нар танилцууллаа.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:

-Нийтийн албанд хувийн ашиг сонирхлыг зохицуулах, урьдчилан сэргийлэх тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэх зөвшөөрлийг олголоо. Сүүлийн үед олны анхаарлын төвд байсан Хөгжлийн банк, нүүрсний хулгай гэх үйлдлүүдэд иргэдийн дургүйцэл дээд цэгтээ хүрсэн. Цаашид "улс төрд нөлөө бүхий этгээд" гэх ангиллыг шинэчилж тогтооё, үйл ажиллагааны хориглох хүрээ хязгаарыг тодорхой тусгаж өгье гэж зорьж, энэ хуулийн төслийг боловсруулсан. 

Улс төрд нөлөө бүхий зарим этгээд гэдэгт УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, аймаг нийслэлийн Засаг дарга, тэдгээрийн эхнэр нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд байна. 

Нэгдүгээрт, Улс төрд нөлөө бүхий зарим этгээдийн хамаарал бүхий этгээд нь төрийн албаны удирдах албан тушаал хашихыг хориглоно, төрийн болон орон нутгийн өмчит компани, тэдгээрийн оролцоотой компанийн удирдах болон эрх бүхий албан тушаал хашихыг хориглоно.

Хоёрдугаарт, Улс төрд нөлөө бүхий зарим этгээдийн хамаарал бүхий этгээд нь төрөөс хэрэгжүүлж байгаа бүх төрлийн төсөл хөтөлбөр, хөнгөлөлт баталгаа, тусламж, гадаад болон дотоод зээлд хамрагдах эрхгүй. 

Гуравдугаарт, Улс төрд нөлөө бүхий зарим этгээдийн хамаарал бүхий этгээд нь бүх хэлбэрийн төрийн тендер сонгон шалгаруулалтад компани, аж ахуйн нэгжээрээ оролцох эрхгүй. 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Улс төрд орох гэж байгаа хүн хамаарал бүхий хүмүүс нь ийм хязгаарлалтад орохыг урьдчилан тооцож, сайтар ярилцаж байж сонголтоо хийхийг хүсье

Улс төрд нөлөө бүхий этгээд гэх ангиллаас төрийн тэргүүний албан тушаалыг хассан. Ерөнхийлөгчийн албан тушаал өөрөө бие даасан хуультай. Улс төрийн манлайлал, соёлоороо нэгдүгээрт тавигдах албан тушаал учраас дахин дахин хуульчлах шаардлагагүй гэж үзсэн гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Накуун
1 жилийн өмнө
124.158.65.156

Ялтан ерөнхийлөгчтэй Монгол мину. Ай хөөрхий.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.