🔴 ХАА-н Гавъяат ажилтан С.Лхагва: Өвөг дээдэстээ мэхийн ёсолъё

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

12 05сар 2024
Нийгэм 2673

🔴 ХАА-н Гавъяат ажилтан С.Лхагва: Өвөг дээдэстээ мэхийн ёсолъё

ХАА-н Гавьяат ажилтан цолоор шагнагдсан Сэлэнгэ аймгийн Шаамар сумын малчин Сосорбарамын Лхагвын сэтгэгдлийг хүргэж байна.

Тэрбээр, Тусгаар тогтнол тогтооход үнэтэй амь, бүлээн цусаа зориулсан өвөг дээдэстээ мэхийн ёсолъё. Мал дагавал ам тосдоно. 

Монголын ганц шавхагдашгүй баялаг бол мал юм. Малынхаа буянаар төрийн дээд шагнал авч байгаадаа туйлын баяртай байна. Би удам дамжсан малчин. Сумын аваргаас авахуулаад бүхий л шагналыг авчээ. Тэр ч байтугай ЗХУ-д зочилж байлаа. Энэ өдөр ээжийгээ дурсаж байна. Төрийн нуруу төвшин байг гэж ерөөе гэлээ. 

Энэ үеэр мөн Гавьяат малчин цолоор шагнагдсан Өмнөговь аймгийн Мандал- Овоо сумын Мандал багийн тэмээчин Аюушийн Батбуянгийн сэтгэгдэлийг сонслоо.

Тэрбээр, Төр засаг, түмэн олон, үе үеийн  засаг дарга, аав ээжийнхээ буянд төрийн өндөр шагнал хүртлээ. Ах нь одоо мянга гаруй тэмээ маллаж байна. Ерөнхийлөгч олон залуусыг малд сургаж, булган сүүлтэй байгаарай гэсэн хэмээв. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх