🔴Д.Бямбасүрэн: Төрөөс төрсөн баячууд бус шинэ үеийн бизнесменүүд хүч түрэн гарч ирж байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

28 04сар 2024
Улс төр 1105

🔴Д.Бямбасүрэн: Төрөөс төрсөн баячууд бус шинэ үеийн бизнесменүүд хүч түрэн гарч ирж байна

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үе үеийн төрийн тэргүүн, Ерөнхий сайд нарыг хүлээн авч уулзан, хүндэтгэл илэрхийлэв. 

Энэ үеэр Гавьяат эдийн засагч Д.Бямбасүрэнтэй ярилцлаа. Тэрбээр:

-Хүн төрөлхтний түүхийн хамгийн том дурсгалт үйл явдал бол Чингис хаан Их Монгол Улсаа байгуулсан явдал. Түүхийн нугачаанд монгол түмэн янз бүрийн давалгаанд өртжээ. 1911 онд тэнгэрийн цаг тохиож монголчууд тусгаар тогтнолоо олж авсан. Энэ бол одоо бидний амьдарч байгаа шинэ Монгол Улсыг байгуулсан гэсэн үг. 111 жил бол сайхан ой. 

Эх оронч сэтгэлгээний хамгийн том ололт бол эх орноо хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулах явдал шүү дээ. 1990 онд нийгмийн байгуулалт өөрчлөгдсөн. Ардчиллын үндсэн зарчмууд сууриа олжээ. Амьдралын өнгийг тодорхойлох шинэ залуус төлөвшжээ.

Төрөөс төрсөн баячууд эдийн засгийн жолоог барьдаг байсан бол шинэ үеийн бизнесменүүд төрөн гарч ирлээ. Шинэ эрх чөлөө, шинэ орон зай нэхэж байна. Монголчууд ирээдүйдээ итгэх хэрэгтэй. Дэлхий ертөнц донсолгоотой, амаргүй байгаа цаг үед хөвсөлзөх хэрэггүй. Чиг баримжаагаа бариад тууштай явах хэрэгтэй л гэж бодож байна даа. 

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх