🔴МХЕГ-ын чиг үүргийг чиглэлийн 11 яамдад шилжүүлнэ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

10 05сар 2024
Нийгэм 750

🔴МХЕГ-ын чиг үүргийг чиглэлийн 11 яамдад шилжүүлнэ

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулав.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Мэргэжлийн хяналтын байгууллага татан буугдсан. Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүргийг дараах 11 чиглэлийн яамдад орон тооны хязгаартайгаар нэгдүгээр сарын 1-нээр шилжүүлэхээр энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн.

БОАЖЯ, БХБЯ, БШУЯ, ЗТХЯ, СЯ, УУХҮЯ, ХНХЯ, ХХААХҮЯ, ЦХХХЯ, ЭХЯ, ЭМЯ гэсэн 11 яаманд мэргэжлийн хяналтын чиг үүргүүд урьдчилсан байдлаар шилжиж очно.

Монгол Улсын Үндсэн хуулиар Монгол Улсын төр иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдруулах үүргийг хүлээдэг. Цаашдаа эрүүл ахуй, амь нас, байгаль орчинтой холбоотой хяналт төрдөө үлдэх ёстой. Бусад төрлийн хяналтыг хувийн хэвшил болон ТББ-уудад шилжүүлж тэр замаар хяналтыг тавьдаг болох ёстой. 

Үүнтэй холбогдоод ирэх долоо хоногт Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хууль өргөн барина. Ингэснээр мэргэжлийн холбоод байгуулагдах боломж бүрдэх юм. Тухайлбал, зоогийн газрын үйл ажиллагааг явуулж байгаа байгууллагууд биш ийм чиглэлээр мэргэжил эзэмшсэн иргэд нийлээд мэргэжлийн холбоог байгуулж  яваад байгаа. Тэгвэл танхимын хууль батлагдсанаар яг ийм төрлийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд нэгдээд мэргэжлийн холбоо байгуулдаг байх ёстой. Энэ мэргэжлийн холбоонд нь тэр салбарын мэргэжлийн хяналтын чиг үүргийг төрийн зүгээс шилжүүлнэ гэсэн зорилгыг агуулж байгаа юм гэв.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх