🔴"Эрдэнэс Монгол" ХК-ийн 88 ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт явуулна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

28 04сар 2024
Улс төр 1231

🔴"Эрдэнэс Монгол" ХК-ийн 88 ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт явуулна

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан "Эрдэнэс Монгол" ХХК-тай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. "Эрдэнэс Монгол" ХХК 88 ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт явуулахаар болжээ.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:

-"Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирлыг хоёр долоо хоногийн өмнө томилсон. Үүнтэй холбогдуулж тус компани цаашдаа цэвэр менежментийн компани болох ёстой. Энэ үүрэг чиглэлийн дагуу бүтцээ баталсан бөгөөд ажилчдын нээлттэй сонгон шалгаруулалтын талаар өнөөдөр мэдээлэл өгнө.

Түүнчлэн, Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу УИХ, Засгийн газрын гишүүн, дэд сайд нарын хамаарал бүхий этгээдүүд нь тэднийг төрийн албанд ажиллаж байх хугацаанд төрийн өмчийн болон төрийн захиргааны байгууллагад удирдах албан тушаал хашдаггүй байх. Мөн УИХ, Засгийн газрын гишүүд, дэд сайд нарын өөрийн эзэмшлийн болон хамаарал бүхий этгээдүүдийн компани нь төрийн тендер худалдан авалтын үйл ажиллагаанд ордоггүй байх зохицуулалтыг хийх үүрэг чиглэл өгсний дагуу ажил явагдаж байгаа.

". Монголд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит компаниуд дотор энэ компани хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх томоохон аж ахуйн нэгж юм.
Энэ компани 89 орон тоотой, 7 хэлтэстэй үйл ажиллагаа явуулахаар Засгийн газраас үүрэг чиглэл өгсөн. Гүйцэтгэх захирлаас бусад 88 орон тоон дээр нээлттэй сонгон шалгаруулалт хийхээр зарлаж байна. 

Одоо ажиллаж байгаа ч ажлын байр нь байхгүй болсон хүмүүст ажлаас чөлөөлөгдөх мэдэгдэл хүргүүлнэ. Ажлын байр нь үлдэж байгаа хүмүүс нээлттэй сонгон шалгаруулалтад орж, тэнцвэл үргэлжлүүлэн ажиллах боломжтой.

Ирэх оны нэгдүгээр сарын 2-16-нд сонгон шалгаруулалтын бүртгэл явуулна. 20-нд тестийн шалгалт авна. 2-р сарын 1-нээс багаа бүрдүүлэн шинэ менежментээр үйл ажиллагаа явуулна гэж ойлгож болно. Сонгон шалгаруулалтын төр, их дээд сургууль, аж ахуй нэгж зэргийн төлөөлөл болох есөн хүний бүрэлдэхүүнтэй комисс байгуулна. "Эрдэнэс Монгол" ХХК-ийн доор байгаа төрийн өмчит 30 гаруй компанийн бүтэц бүрэлдэхүүнийг яг энэ зарчмаар зохион байгуулна. Энэ ажил ирэх оны эхний хагаст явагдана гэж тооцоолж байна. Ингэснээр иргэдийн дунд байдаг танил тал, шахааны хүн гэдэг асуудал дахин гарахгүй байх боломж бүрдэнэ гэв.

2 Сэтгэгдэл

  1. р батмөнх

    ажилд орох хүсэлт яаж өгөх вэ

  2. Ц.Дуламсүрэн

    Тестийн шалгалт онлайн уу

Сэтгэгдэл үлдээх