🔴 "Улс төрд нөлөө бүхий этгээд авлига авсан бол 12-20 жилээр хорих ял шийтгэнэ"

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

11 05сар 2024
Улс төр 2391

🔴 "Улс төрд нөлөө бүхий этгээд авлига авсан бол 12-20 жилээр хорих ял шийтгэнэ"

МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийж дуусчээ.  Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Уг хуулийн одоо үйлчилж байгаа агуулга болон аль зүйл заалтуудыг өөрчлөн найруулах гэж байгааг бүлгийн зүгээс дараах байдлаар тайлбарлалаа. 

Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйл тэр чигээрээ авлигын эсрэг зүйл заалт. Үүнд өөрчлөлт оруулж байгаа гол гол заалтууд нь: 

-Авлигын хэргээр шийтгэгдсэн хүмүүст өршөөл үзүүлэхгүй. Өмнө нь бага насны хүүхдийг хүчирхийлсэн, энх тайвны эсрэг гэмт хэргүүдэд өршөөл үзүүлдэггүй байсан бол одоо авлига авсан хүнд өршөөл үзүүлэхгүй.

-Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 1-д 40 сая төгрөгөөр торгуулаад хялбаршуулсан журмаар ялгүй салж байгаа гэх асуудлыг хөндөж авч үзнэ. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа зүйл заалтаар бол эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан бол 5,4-27 сая төгрөгөөр торгох зүйл заалт бий. Зорчих эрхийг 1-5 жилээс хасах, эсвэл 1-5 жил хорих заалт бий. Одоогийн өөрчлөлтөөр зорчих болох торгох ялыг хасаад их хэмжээний буюу 2-8 жил хорих ял ногдуулахаар өөрчилж байна. Өөрөөр хэлбэл их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг нь 2-8 жилээр хасаад, нэмж тэр хэмжээний хорих ял оногдуулна. 

-Дараагийн нэг зүйл нь хахууль авах гэмт хэргийг чангаруулна. Өмнө нь хахууль нэхсэн, авсан бол нийтийн албанд томилогдох эрхийг 2-5 жилээр хасаж 2,7-14 сая төгрөгөөр торгох, эсхүл 6 сараас 3 жил хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, зургаан сараас 3 жил хорих ял оноож байсан. Одоогийн өөрчлөлтөөр зорчих эрхийг хязгаарлах ялыг хасаж бусад заалтыг нэмэгдүүлэхээр зааж байна.

Үүнд улс төрийн албан тушаалтныг тусгайлан авч үзэж 22 дугаар зүйлийн 4-р зүйлд "Хясан боогдуулах аргаар, эсвэл их хэмжээний хахууль авсан бол нийтийн албад ажиллах эрхийг 5-8 жилээр хасаж, 5-12 жил хорих ял шийтгэнэ" гэж өөрчлөн найруулж байна. 

Энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, эсвэл зохион байгуулалттай бүлэг үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг 20 жилийн хугацаагаар хасаж, 12-20 жилээр хорих ял шийтгэнэ гэж өөрчлөн найруулж байна. 

14 Сэтгэгдэл

  1. Зочин

    Буудна аа хөө

  2. Ц.Болорчимэг

    Хөөн хэлэлцэх хугацаагаа өөрчлөөчээ.

  3. Бахархал

    Ккк харж л байя даа өөрсддөө зориулсан хуулыг зо хан минутад баталчихдаг юм билээ кк

  4. Зочин

    Худлаа,гарууд шал худлаа ярьж байна.Дуугай онцор

  5. Зочин

    Баас нь гоожих нь хулгайчууд чинь. Ингээд аргалаад өнгөрнө гэж байгаа бол санасаны гарц. Ард түмэн хэрсүү болсон. Баялагын 51 хувийг ард түмэнд өмчлүүл. Ашгийг нь олго. Үр дүнд нь ядуу хүнгүй болно. Араб цаашаа

  6. Зочин

    Энэ хуулиндаа бүх хөрөнгийг нь хураах зүйл заалт оруулах хэрэгтэй Тэгж байж энэ хуулийн заалт нь хатуу чанга болох ёстой

  7. Хөдөө

    Албан тушаалаа ашиглаад их хэмжээний мөнгө авсан бол нөгөө хөөн хэлэлцэх хугацаа яах вэ баримт байна

  8. Зочин

    Xөрөнгийг нь хураахгүйгээр шийтгэл гэж тоохгүй хулгарууд шүү.Энэ тухай ард түмний саналыг заавал тусгаарай.

  9. Зочин

    Эхнээс нь хориоч9

  10. Иргэн

    Авилга өгсөн хүнээ шийтгэхээр яаж хэрэг илрэхэв дээ. Эсвэл бүх хүнийг АТГ тагнаж чагнах шаардлагатай болно. Энэ баыдлаараа АТГ хуучны До яам л болж бн. Хуулиа өөрчлөхгүй байгаа нь үнэхээр авлигатай тэмцэхийг хүсэхгүй байгаагийн шинж. Зүгээр л захиалгаар л шалгалт хийж бн.

  11. Зочин

    Хүк, Эби, Женко, Сү.Батболд, Нямка, Шанаган тогоо, С.Баяр гд бүгд 20 шаачихын биш биз дээ энэ чинь хаха.

  12. Зочин

    Энэ ял чинь бага байна. Бүх хөрөнгийг хурааж 15-20 жил хорь. Ялангуяа үндэслэлгүйгээр гэнэт баяжсан,төрөөс төрсөн тэрбумтан луйварчидад маш хатуу ял төлөвлө

  13. Зочин

    19-20 Жил байж болдоггүй юмуу

  14. Иргэн

    Бага байна бага албан тушаалтан 12 20 жил том тушаалтан төрйин эрх мэдэлтэнд цааз өгөх хэрэгтэй тэгж байж энэ нйигэм цэвэршиж эрүүлжинэ

Сэтгэгдэл үлдээх