🔴 Жагсагчид Сүхбаатарын талбайд эхний гэрээ барьжээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

21 05сар 2024
Нийгэм 828

🔴 Жагсагчид Сүхбаатарын талбайд эхний гэрээ барьжээ

Нүүрсний хулгайчдын нэрсийг зарлахыг шаардсан жагсаал Сүхбаатарын талбайд ес дэх өдрөө үргэлжилж байна. Нийслэлийн Засаг даргын тамгын газраас хоёр гэр барихыг зөвшөөрсөн бөгөөд энэ талаар бид сурвалжиллаа. 

Нүүрсчдийн нэрсийг зарлах, нийгэмд шударга байдал тогтоох зорилготой жагсаалыг зохион байгуулагчдад Нийслэлийн Засаг даргын тамгын газар /НЗДТГ/-аас авто зогсоол дээр хоёр гэр барих зөвшөөрлийг өгчээ. Үдээс өмнө авто зогсоол дээр бус, хүссэн газраа арван гэр барина гэж шаардаж байсан жагсагчидтай НЗДТГ эхний тохироогоо хийж чаджээ. Ингээд эхний гэрийг барьсан байхтай бид таарав. 

Маргааш хоёр дахь гэрээ барих бөгөөд цаашид арван гэр болгон өргөтгөнө гэдгээ жагсагчид хэлж байлаа. Харин НЗДТГ-аас арван гэр барихыг зөвшөөрөхгүй гэдэг байр суурин дээрээ хатуу зогсож байгаа сурагтай. 

Гадаа жавартай, -20 хэмийн хүйтэн байгаа нь жагсагчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө гэж ХЭҮК-оос эрх баригчдад удаа дараа шаардсаны үр дүнд жагсагчид юутай ч гэртээ болжээ. Одоо хоёр хоёроороо ээлжлэн дулаацаж, бусад үед талбайд гарч жагсаалаа үргэлжлүүлнэ гэв. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх