🔴 LIVE: Б.Мөнхбаатар: Эрдэнэт хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг зөв хийснээр цаашдын хөгжил шийдэгдэнэ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

11 05сар 2024
Нийгэм 1402

🔴 LIVE: Б.Мөнхбаатар: Эрдэнэт хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг зөв хийснээр цаашдын хөгжил шийдэгдэнэ

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Эрдэнэт хотод ажиллаж байна.

Иймд тус хотын бүтээн байгуулалт, нөхцөл байдалтай Барилга, хот байгуулалтын яамны холбогдох албаны хүмүүс танилцаж байна.

Орхон аймаг нь байгуулагдаад 45 жил болж байгаа бөгөөд байгуулагдсанаас хойш хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг нийт гурван удаа хийсэн байдаг. Хамгийн сүүлд 2005 онд Эрдэнэт хот нь Хангайн бүсийн хөгжлийн тулгуур төв болсонтой холбогдуулан 2020 оныг хүртэл хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулан баталсан нь 2020-оор дуусгавар болсон байна.

Иймд Барилга Хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Орхон аймгийн төлөвлөгөөг яаравчлуулах үүргийг холбогдох хүмүүсд үүрэг болгон шийдвэрлэж байна. Мөн тус аймгийн хөгжлийн 40 жилийн ерөнхий төлөвлөгөөтэй танилцсан юм.

Энэ үеэр Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Эрдэнэт хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг зөв хийснээр цаашдын хөгжил шийдэгдэнэ гэдгийг онцолсон юм.

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх