БИЧЛЭГ: Африк эрэгтэй 600 өөр төрлийн амттай зайрмаг бүтээжээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

28 04сар 2024
Дэлхий дахинд, Сонирхолтой 1344

БИЧЛЭГ: Африк эрэгтэй 600 өөр төрлийн амттай зайрмаг бүтээжээ

Зимбабве гаралтай Тапива Гужа африкчуудын хоол хүнсний өвөрмөц амт, үнэрийг ашиглан 600 гаруй шинэ зайрмагийн амтыг боловсруулжээ.

Гужа Өмнөд Африкийн нийслэл Кейптаунд өөрийн зайрмагийн дэлгүүрээ ажиллуулдаг бөгөөд "Тапи Тапи" гэх нэртэй уг дэлгүүрээс баобаб мод, хүнсний шавар, гашуун навч зэрэг сонирхолтой амттай зайрмагуудыг амтлан, авах боломжтой аж.

Тапива

Тэгвэл "Тапи Тапи"-гийн нэгэн байнгын үйлчлүүлэгч "Зайрмагуудын өвөрмөц амт Африк даяарх соёлын талаар хүмүүст зааж өгдөг. Эдгээр амтанд Африкийн хэл, түүх, хүмүүс ч байгаа" хэмээн ярьсан байна.

Эх сурвалж: BBC

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх