СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-04-17

🔴LIVE: Налайх, Багахангай, Багануур дүүргийг дагуул хот болгоно

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
8 сарын өмнө

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Хотын дарга Х.Нямбаатар болон Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан нар танилцуулав. 

Хотын дарга Х.Нямбаатар:

-Улаанбаатар хот 1960 оны Бүгд найрамдах Монгол Улсын гурав дахь Үндсэн хууль батлагдсаны дараа Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн шинэчлэл хийсэн. Тухайн үед Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот дөрвөн дүүрэгтэй байхаар засаг захиргааны шинэчлэлийг хийж байсан. Тухайн үед нийслэлд бүртгэлтэй хүн амын тоо 150 мянга орчим байсан. 30 жилийн дараа буюу 1992 оны Шинэ Үндсэн хууль батлагдсаны дараа Улаанбаатар хотын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн шинэчлэл 1993 онд хийгдсэн. Тухайн үед хүн амын тоо 600 мянгад хүрж, дүүргийн тоог зургаан дүүрэгтэй болгож засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн шинэчлэлийг хийж байсан түүхтэй.

Энэ нь Бага тойруугийн 80 гаруй га талбайд төрийн захиргаа, их дээд сургууль, эмнэлгүүд төвлөрсөн нь түгжрэлийн гол шалтгаан болж байна. 86 га талбайд таван зүгээс өдөрт 3 сая зорчигч хөдөлгөөн хийж байна. Алслагдсан гэр хорооллын хороодын нутаг дэвсгэрт төр, эрүүл мэнд, соёлын үйлчилгээ харилцан адилгүй байгаа нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн шинэчлэлийг хийх шалтгаан болж байна.

Нийслэлийн есөн дүүргээс Багануур, Багахангай, Налайх алслагдсан дүүрэг. 2014 онд эдгээр дүүрэгт захирагчийн сонгууль явуулж, дагуул хот болгох эхлэлийг тавьж байв. Харамсалтай нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн зарим чиг үүргийг шилжүүлэх Үндсэн хуулийн эрх зүйн орчин бүрдээгүй байсан учир захирагч гэдэг албан тушаалтныг нэлээд улс төржилт өндөртэйгөөр сонгож, 2016 оны сонгуулийн дараа татан буулгаж байсан.

Аливаа хотод нутаг дэвсгэр, татвар төвлөрүүлэх, хөгжлийн бодлого, төлөвлөлтөө тодорхойлох, өмчөө захиран зарцуулах эрх гэдэг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид хадгалагддаг чиг үүргүүдийг тосгон гэдэг байгууллагад шилжүүлэх боломжгүй гэж үзэж, 2019 онд Үндсэн хуульд оруулсан.

Үндсэн хуульд оруулсан энэхүү нэмэлт өөрчлөлтийг амилуулахаар Б.Дэлгэрсайхан сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж байна. Ажлын хэсэгт миний бие болон Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг багтсан.

Ингэснээр

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахад

"Шинэ зуун мод" хотод орсон орлогын 20 хувийг Төв аймагт, 80 хувийг Улаанбаатар хотын хөгжилд зарцуулна. 150,000 хүний хотыг байгуулах хуулийг хамт өргөн барина.

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан:

-Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуульд байгаа Хот тосгон, түүний бие даасан байдлын тухай хуулийг бүлгийн хурлаар оруулж УИХ-д өргөн барих асуудлыг Засгийн газраас үүрэг болгосон.

Энэ хууль нь 1993 онд батлагдаж байсан хууль бөгөөд өнөөдөр орчин нөхцөл нь өөрчлөгдөж, зарим аймаг орон нутаг бие даан эдийн засгаа бүрдүүлдэг болсон. Мөн Монгол Улсын эдийн засаг өргөжин тэлснээр олон амйаг, орон нутаг өөрөө тасвөө бүрдүүлдэг болох ёстой. Үүнтэй уялдуулаад эрх зүйн байдлыг нь өөрчилж өгөхгүй бол цаашид бүх зүйл хаалттай буюу зөвхөн УИХ, ЗГ-аас шийддэг баригдмал байдлыг арилгаж байгаа гэсэн үг юм.

Өөрөөр хэлбэл хөдөө орон нутагт эрх зүйн орчныг бий болгосноор орон нутаг бие даан хөгжих боломжтой болно. Ялангуяа нийслэл өөрийн гэсэн бие даасан хуультай болбол нийслэл хотод тулгарч буй асуудлыг шийдэх боломжтой болно гэсэн үг.

Мөн үүнийг дагалдуулж, Төр хувийн хэвшлийн түншлэлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль нь амьдралын шаардлагаар батлагдаж байна. Энэ хүрээнд яамдуудаас санал асууж, энэ хаврын чуулганаар батална гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.