🔴 LIVE: "SM medical" эмнэлэгт хамрын муруй арилгах болон эрэгтэйчүүдийн мэс засал хийлгэсэн иргэн нас баржээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

12 05сар 2024
Нийгэм 4521

🔴 LIVE: "SM medical" эмнэлэгт хамрын муруй арилгах болон эрэгтэйчүүдийн мэс засал хийлгэсэн иргэн нас баржээ

Энэ 9 дүгээр сарын 4-ний өдөр "SM medical" эрэгтэйчүүдийн эмнэлэгт хамрын таславчны муруй тэгшлүүлэх хагалгаа хийлгэсэн иргэн нас барсан хэрэг гарсан билээ. Энэ талаар хохирогчийн ар гэрийнхэн болон тус эмнэлгээс тодруулга хийлээ.

Хохирогч 39 настай О нь АНУ-д амьдардаг бөгөөд Монголоос гурван хүүхдээ авахаар ирээд, хамрын таславчны муруй тэгшлэх хагалгаанд орсон байна.

Хохирогчийн ах М.Баяраа: "9 дүгээр сарын 4-ний өдөр дүү маань хагалгаанд орохоор явсны дараа 13:25 минутын үед над руу тус эмнэлгээс залгаад Намайг очих үед дүү маань ухаангүй байсан. Тэгээд ямар ч сэхэл авалгүй 19:00 цагийн үед нас барсан. Нас барсны дараа эмч дахин нэг хагалгаа буюу эрэгтэйчүүдийн хагалгаа мөн хийлгэсэн талаар нь хэлсэн. " гэсэн юм.

Харин "SM medical" эмнэлгээс тодруулга авах гэсэн хэдий ч мэдээлэл өгөх түвшний албан тушаалтан байхгүй байна гэх үндэслэлээр бидэнд тайлбар өгсөнгүй.

1 Сэтгэгдэл

  1. Зочин

    Эмч нар маш хариуцлагагүй шүү бүр.тэр нүдний окулапластик гэж нэг хогын эмнэлэг бна бас

Сэтгэгдэл үлдээх