🔴 LIVE: 10 хүртэлх насны хүүхдийг заавал насанд хүрсэн асран хамгаалагчтай замын хөдөлгөөнд оролцуулна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

12 05сар 2024
Боловсрол 842

🔴 LIVE: 10 хүртэлх насны хүүхдийг заавал насанд хүрсэн асран хамгаалагчтай замын хөдөлгөөнд оролцуулна

2021-2022 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан Цагдаагийн байгууллагаас хүүхдийг зам тээврийн осолд, хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх, эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор мэдээлэл хийлээ.

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Отгонтамир"Хүүхдийн зам тээврийн ослоос сэргийлэхийн тулд Тээврийн цагдаагийн албанаас олон арга хэмжээг зохион байгуулж байна. 

Тухайлбал, маргааш сургууль орчмын гарцууд дээр Тээврийн цагдаагийн алба бүрэн бүрэлдэхүүнээр ажиллана. Мөн хүүхдээ аюулгүй тээвэрлэж буй эсэхийг хянах юм. 

Эцэг эхчүүдийн гаргаж буй нийтлэг алдаа нь 10 хүртэлх насны хүүхдийг гэр ойрхон гэх шалтгаанаар ганцааранг нь явуулах, сургуулийнх нь гадаа буулгадаг. Үүнд цагдаагийн байгууллага хяналтаа эрчимжүүлнэ. Эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ сургуульд нь хүлээлгэж өгөх, тарах үед нь гараас нь хөтөлж авч байх шаардлагатай. 

Түүнчлэн хүүхэдтэйгээ хамт гарцаар гарч байх, гараас нь хөтөлж явах, тээврийн хэрэгсэлдээ аюулгүй тээвэрлэн явж байхыг зөвлөж байна.

Энэ жилийн хичээлийн шинэ жил өмнөх хичээлийн шинэ жилүүдтэй харьцуулбал ихээхэн онцлогтой. Учир нь сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахлын улмаас танхимаар хичээллээгүй хүүхэд багачууд танхимаар хичээллэж эхэлнэ.

Тиймээс бага насны хүүхдүүдээ хичээл сургуульдаа явахад нь эрсдэлд орохоос урьдчилан сэргийлж, эцэг эхчүүд дараах зүйлсийг анхаарах шаардлагатай байна.

  • Хүүхдэд хүндэтгэл үзүүлж, өдрийн цагаар автомашиныхаа ойрын гэрлийг асааж, хөдөлгөөнд оролцохыг уриалж байна
  • 10 хүртэлх насны хүүхдийг заавал насанд хүрсэн асран хамгаалагчтай замын хөдөлгөөнд оролцуулна
  • Хүүхдэд үлгэр дуурайлал үзүүлж, явган хүний гарц, гарамтай хэсгээр дагуулан гарч зөв дадлыг бий болгох 
  • Сургуулийн орчинд автомашинаа байрлуулах үедээ зориулалтын зогсоолд байрлуулж, бусдын хөдөлгөөнд саад учруулах газар бүү байрлуулаарай 
  • Гарц ойртон ирж байгаа тохиолдолд хурдаа хасаж, гарцаар гарах гэж байгаа эсвэл завдаж байгаа хүүхдэд зам тавьж өгөөрэй" гэлээ.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх