БИЧЛЭГ: Талийгаач авга эгчдээ зориулж хонинуудаар зүрхэн хэлбэр үүсгэжээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

28 04сар 2024
Дэлхий дахинд, Сонирхолтой 1178

БИЧЛЭГ: Талийгаач авга эгчдээ зориулж хонинуудаар зүрхэн хэлбэр үүсгэжээ

Австралийн хоньчин Бен Жексон коронавирусийн хязгаарлалтын улмаас талийгаач авга эгчийнхээ оршуулах ёслолд оролцож чадаагүй байна. Оронд нь тэрээр авга эгчийнхээ дурсгалд зориулж хонинуудаараа зүрхэн хэлбэр үүсгэжээ.

Түүний авга эгч Дебби нь хорт хавдартай байсан бөгөөд Жексон Шинэ Өмнөд Уэльсээс Брисбэн хот руу явах боломжгүй байсан тул авга эгчтэйгээ уулзаж чадаагүй ба дараа нь оршуулах ёслолд нь ч оролцож чадаагүй аж. Ямар ч сонголтгүй болсон бөгөөд уг бичлэгийг оршуулах ёслолын үеэр үзүүлжээ.

Жексон цар тахлын эхэн үеэс эхлэн хонинуудаа ашиглан олон төрлийн дүрс үүсгэж, бичлэг хийх болсон бөгөөд түүний авга эгч нь түүний бүтээлүүдийг шимтэн үздэг байсан гэнэ.

Эх сурвалж: UPI

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх