🔴 LIVE: АШУҮИС шинээр элсэгчдээс төлбөрөө бүрэн төлөхийг шаардсан уу

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

11 05сар 2024
Боловсрол 2105

🔴 LIVE: АШУҮИС шинээр элсэгчдээс төлбөрөө бүрэн төлөхийг шаардсан уу

Боловсрол шинжлэх ухааны яамнаас их дээд сургуульд шинээр элсэгчдээс сургалтын төлбөрийг бүрэн төлөхийг шаардахгүй байхыг анхааруулсан.

Тэгвэл АШУҮИС-иас шинээр элсэгчдийг төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд сургууль сонголтыг нь баталгаажуулж байна гэх мэдээлэл гарсан. Уг асуудлаар АШУҮИС-ийн Оюутны хөгжил удирдлагын газрын дарга Ц.Рэнцэндоржоос тодрууллаа.

Тэрбээр “Манай сургуулийн 2021-2022 оны элсэлт зургадугаар сарын 2-ноос эхэлсэн. Сургалтын төлбөрөө ил тод нээлттэй байршуулсан байгаа. .

Шинээр элсэгчдээс бүрэн төлбөрөө төлөхийг шаардахгүй байгаа. Буруу үл ойлголцлын улмаас дээрх яриа гарсан байх. . Түүнчлэн 50 хувиа төлөх боломжгүй бүтэн өнчин, амьдралын бололцоо тааруу оюутнуудын өргөдөл, хүсэлтийг харгалзан 10 хувиа төлсөн тохиолдолд суралцагчийн эрхийг баталгаажуулж өгч байна. Тэрнээс бол . АШУҮИС-ийн салбар гурван сургууль, 7 бүрэлдэхүүн сургуульд шинээр 4000 оюутныг элсүүлнэ. Элсэлтийн үйл ажиллагаа 90 хувьтай байгаа. Нэгдүгээр дамжааны оюутнуудын хичээл есдүгээр сарын 13-наас эхлэх бол хоёроос дээш дамжааны оюутнуудын хичээл есдүгээр сарын 1-нээс цахим хэлбэрээр орно. Ирэх сарын 6-наас хөдөө орон нутгийн оюутнуудыг хүлээн авч эхэлнэ” гэлээ.

1 Сэтгэгдэл

  1. Зочин

    Битгий худлаа яриад бай 1-р курсст орсон хүүхдүүдийн төлбөрийг бүрэн төлүүлж байж баталгаажуудсан шүү. Худлаа гэвэл шалгаж үзээрэй

Сэтгэгдэл үлдээх