Дэлхийн аварга 76 хот дог идэж, дээд амжилтаа эвджээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

04 05сар 2024
Дэлхий дахинд 1156

Дэлхийн аварга 76 хот дог идэж, дээд амжилтаа эвджээ

Хот дог идэх олон улсын тэмцээний арав гаруй удаагийн аварга Жое Честнат өчигдөр болсон тэмцээн дээр хувийн дээд амжилтаа эвджээ. Тэрээр Натаны алдарт олон улсын хот дог идэх тэмцээн дээр 10 минутын дотор 76 ширхэг хот дог идсэн байна.

Тэрээр сүүлийн 15 жилийн турш 14 дэх удаагаа дээд амжилт тогтоож, ялалт байгуулжээ. Харин хоёрдугаар байранд орсон Жеофрей Эспер түүнээс ердөө 26 секундээр хоцорсон байна.

Эмэгтэйчүүдийн төрөлд Мишель Лесо 30 ширхэг хот дог идэж, анх удаа аварга болжээ. Дэлхийн долоон удаагийн аварга Мико Судо удахгүй амаржих тул энэ жилийн тэмцээнийг алхассан байна. .

Энэ төрлийн тэмцээн 1916 онд үүссэн боловч 1972 онд албан ёсоор бүртгэж авчээ.

Эх сурвалж: CNN

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх