🔴 LIVE: Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1551 хүнээс халдвар илэрч, 12 хүн нас баржээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

18 05сар 2024
Ковид-19 2556

🔴 LIVE: Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1551 хүнээс халдвар илэрч, 12 хүн нас баржээ

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд  8699 сорьцод шинжилгээ хийхэд шинээр 1551 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Улмаар Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 126811 болж байна. Шинээр батлагдсан тохиолдлуудын 863 нь Улаанбаатар хотод, орон нутагт 680 хүнээс халдвар илэрлээ. 

Мөн коронавирусийн халдварын улмаас 42-86 насны 12 нас барж, улсын хэмжээнд нийт 629 амиа алдаад байгаа юм.

Сүүлийн 24 цагт шинээр 1028 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан бол хэвтэн эмчлүүлж байгаа 14046 хүнээс хөнгөн 9260, хүндэвтэр 3398, хүнд 1147, маш хүнд 241 хүн байгаа талаар ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр мэдээллээ.

Хоногт нэмж халдвар илэрсэн аймгуудыг нэрлэвэл:

  • Увс 58
  • Баян-Өлгий 23
  • Ховд 24
  • Завхан 14
  • Говь-Алтай 82
  • Хөвсгөл 35
  • Архангай 33
  • Баянхонгор 23
  • Булган 18
  • Төв 25
  • Өвөрхангай 65
  • Дундговь 10
  • Говьсүмбэр 9
  • Сэлэнгэ 50
  • Хэнтий 4
  • Дорноговь 0
  • Сүхбаатар 48
  • Дорнод 21
  • Дархан-Уул 63
  • Орхон 75 тус тус коронавирус нэмж илэрчээ.

3 Сэтгэгдэл

  1. Зочин

    Хөл хорио тавиад үр дүн муутай ард түмэн ашиг орлого байхгүй амьдрал хэцүү бна төрийн 3 өндөрлөг юу хийж бнаа

  2. Зочин

    Mongol ulsiin chin irged duuslaa uldsen n zeremdeg bolloo E! ES! UIH! ZG! EMYa GARAA Sungaachee!

  3. Зочин

    yana. 8000 hund lhiihed iim olon baina shuu dee..shinjilgee abaad ehelbel buur balatah yum baina daa..zasagiin gazar daanch hariutdlagagui yum daa..

Сэтгэгдэл үлдээх