ВИДЕО: Нисдэг машин туршилтын нислэгээ амжилттай гүйцэтгэлээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

02 05сар 2024
Дэлхий дахинд, Технологи 1632

ВИДЕО: Нисдэг машин туршилтын нислэгээ амжилттай гүйцэтгэлээ

AirCar нэртэй хосолмол хөдөлгүүр бүхий нисдэг машин 35 минутын хугацаатай туршилтын нислэгээ амжилттай гүйцэтгэжээ. Тус нисдэг машин Словакийн Нитра болон Братислава олон улсын нисэх буудлуудын хооронд ниссэн байна.

гэжээ. Жирийн үедээ газраар явдаг машин ч ердөө хоёр минут 15 секундын дотор нисдэг машин болон хувирах ажээ.

Мөн агаарт 170 км/цаг хүртэл хурдлах хүчин чадалтай байна. Дээд тал нь 200 кг ачаа буюу хоёр хүн тээвэрлэх боломжтой. . Тиймээс онгоцтой ижил нисч, буух зурвас шаардлагатай байна.

AirCar буюу агаарын машиныг бүтээсэн Клейн Вишн компани уг завгарыг хөгжүүлэхэд хоёр жил зарцуулсан ба хоёр сая еврогийн хөрөнгө оруулжээ. Хэрэглэгчид нисдэг машины туршилтуудаас хүлээлт өндөртэй байгаа бөгөөд ирээдүйд энэ төрлийн зах зээл хэдэн арван их наядаар үнэлэгдэх үнэ цэнийг бүтээнэ гэж таамагладаг юм.

Эх сурвалж: ВВС

1 Сэтгэгдэл

  1. batbayar

    darhanii zam ashiglaltand orood ashiglagdahaa bolihiin bn da

Сэтгэгдэл үлдээх