УОК: Үндэсний их баяр наадмыг наймдугаар сарын 1-нд тэмдэглэх эсэхийг маргааш эцэслэнэ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Нийгэм 2651

УОК: Үндэсний их баяр наадмыг наймдугаар сарын 1-нд тэмдэглэх эсэхийг маргааш эцэслэнэ

Үндэсний их баяр наадмыг үзэгчгүй, цахимаар зохион байгуулах шийдвэрийг Засгийн газар гаргаж наадмын бэлтгэл ажлыг эхлүүлээд байсан билээ. Нээлтийн урлаг соёлын арга хэмжээний зураг авалт, хүчит бөхчүүдийн бэлтгэл Хүй долоон худагт эхэлж, хурдан морины уралдаанд морьдоо сойх уяачид тус тусын уяан дээр уяа сойлгоо тааруулж байсан юм. 

Гэвч өнөөдөр /2021.07.01/ УИХ дахь эмэгтэй гишүүдийн төлөөлөл мэдээлэл хийж баяр наадмыг хойшлуулах санал гаргасан. Уг саналыг УОК-ын хуралдаанаар авч хэлэлцэж дараах шийдвэрийг гаргажээ. Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ. 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: 

-УОК-оос цар тахлын эрсдэлийн үнэлгээг хийсний үндсэн дээр 100 жилийн ойн баяр наадмыг 8 дугаар сарын 1 хүртэл хойшлуулах саналыг Засгийн газарт хүргүүлсэн. Засгийн газрын маргаашийн ээлжит бус хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэнэ. Мөн, орон нутгийн наадмыг долдугаар сарын 20-ноос хойш тэмдэглэх зохицуулалт байсан. Энэ зохицуулалтыг мөн маргаашийн Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ. 

Одоо хийсэн байгаа наадмын видео контентын баярын үеэр олон нийтэд үзүүлнэ. Хэрэв Засгийн газрын шийдвэр маргааш гарвал Хүй долоон худагт бариад байгаа гэр хүрээг буулгана. 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: 

-Дэлхийн 91 улсад тархаад байгаа вирусийн дельта хувилбар манайд тархсан эсэх дээр судалгаа шинжилгээ үргэлжлэн хийгдэж байна. Одоогоор халдварын 88-90 хувь нь альфа хувилбар байгаа. ОХУ-д халдвар авсан иргэдийн 90 хувь нь дельта хувилбараар өвдөж байгаа тул Алтанбулагийн боомтоор нэвтрэх ачаа, тээвэрт өндөр хяналт тавьж байгаа. 

ЗГХМА-ны дарга Ц.Ганзориг: 

-Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг наймдугаар сарын 31 хүртэл сунгасантай холбогдуулан аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсооно гэсэн буруу ойлголт иргэдийн дунд байгаа нь өнөөдрийн жагсаал, цуглаанаар харагдсан. Ийм зүйл байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх