МУГТ М.Уранцэцэг дахин жингээ тэргүүлэн барилдана

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

03 05сар 2024
Жүдо 11018

МУГТ М.Уранцэцэг дахин жингээ тэргүүлэн барилдана

Энэ сарын 26-ны өдөр эхлэх жүдо бөхийн Тбилисийн их дуулга тэмцээнд Монгол улсаас эрэгтэй 11, эмэгтэй долоо буюу нийт 18 тамирчин оролцоно. 

Урьдчилсан мэдүүлгээр 82 орны 503 жүдоч Гүрж улсын Тбилис хотноо зохион байгуулагдах анхны их дуулга тэмцээнд оролцох ба эмэгтэйчүүдийн -48кг жинг дэлхийн аваргын иж бүрэн медальт, Жи Мобайл, Хайбрид хаус, "Visa Team" багийн гишүүн МУГТ М.Уранцэцэг тэргүүлэн барилдахаар байна. 

Монголын баг, бүрэлдэхүүн

Олон улсын жүдо бөхийн холбооноос (IJF) эрэгтэйчүүдийн -66кг жингийн дэлхийн шинэчилсэн чансааг танилцуулсан ба манай улсаас ОУХМ Г.Хэрлэн зургаа, Ё.Басхүү долоо дугаарт эрэмбэлэгдэж байна. Залуу мастерууд маань Тбилисийн их дуулга тэмцээнд хэсэг тэргүүлэн барилдах юм. 

Эрэгтэйчүүдийн -66кг жингийн дэлхийн чансаа

3 Сэтгэгдэл

  1. Оюунцэцэг

    Амжилт хүсье,би жудо үзэх хоббитой, дахин дахин амжилт

  2. Зочин

    Бүх тамирчиддаа амжилт хүсье

  3. Хажид

    Монголийнхоо бүх тамирчидаа амжилт хүсэе

Сэтгэгдэл үлдээх