"2021 Tour Championship" тэмцээн дэлхийн аваргуудын дуэлээр эхэллээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

18 05сар 2024
Биллиард 3195

"2021 Tour Championship" тэмцээн дэлхийн аваргуудын дуэлээр эхэллээ

Мэргэжлийн снукер биллиардын шилдэг найман тамирчин өрсөлддөг "2021 Tour Championship" тэмцээн Велсийн Селтик Манор Ресортод зохион байгуулагдаж байна. 

 

Энэхүү тэмцээн нь 2019, 2020 онд "Coral Tour Championship" нэртэйгээр зохион байгуулагдаж байсан бол энэ жилээс "Cazoo Tour Championship" нэрийн дор зохион байгуулагдах болсон байна. "2021 Tour Championship" тэмцээн нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнөх хамгийн сүүлийн чансаа олгох тэмцээн гэдэг утгаараа ДАШТ-ий өмнөх шилдгүүдийн дунд өрнөх томоохон сорил тэмцээн болж байна. 

Тэмцээний эхний тоглолт дэлхийн зургаан удаагийн аварга бөгөөд "Coral Tour Championship" тэмцээний анхны аварга Ронни О Сулливан болон дэлхийн дөрвөн удаагийн аварга Жо Хиггинс нарын дунд өрнөлөө. Дэлхийн аваргуудын дуэл энэ тэнцүүхэн өрнөж эцсийн мөчид 10:8 харьцаагаар Ронни аварга ялалт байгуулан хагас шигшээ шатанд шалгарлаа. Тэрээр урьд шөнө карьерийнхаа 1100 дэх 100-ээс дээш оноо авсан байна. 

Тэмцээний оноолт болон үр дүн

Өнөө орой Нейл Робертсон аварга болон Жак Лисовский нар тоглох хуваарьтай байна. 

 

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх