ВИДЕО: Д.Батбаатар: 116-р сургуулийн багш нарын дур зоргоороо авирлах явдал хэрээс хэтэрлээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

20 05сар 2024
Боловсрол 1907

ВИДЕО: Д.Батбаатар: 116-р сургуулийн багш нарын дур зоргоороо авирлах явдал хэрээс хэтэрлээ

Ерөнхий боловсролын 116 дугаар саргуулийн багш ажилтнууд өнөөдөр эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, сургуулийнхаа захирал Д.Мөнхбаатарыг “харааны бэрхшээлтэй багшийн амь насанд заналхийлсан” хэргээр цагдаад өгч буйгаа илэрхийлсэн. Уг асуудалд Боловсрол шинжлэх ухааны яамны ТНБД Д.Батбаатар хариу тайлбар хийлээ.

БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар:

Ерөнхий боловсролын 116 дугаарын хэсэг багш өнгөрсөн наймдугаар сараас хойш сургуулийнхаа захиралтай хамтарч ажиллах боломжгүй гэсэн саналыг удаа дараа яаманд ирүүлсэн. Тус сургуулийн багш н.Батболд, н.Гэрэлмаа нар нь нийт багш нарынхаа нэрийг барьж сургуулийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулах ажлыг хийж байна. Энэ асуудлыг шалгахаар яамнаас томилогдсон ажлын хэсэг ажиллаж байгаа. Тус сургуулийн нэр бүхий багш нар 2016 оноос дур зоргоороо авирлаж, дөрвөн жилийн хугацаанд есөн захирлыг сольсон байна. Шалтгаан нь шинэ захиралтай хамтарч ажиллахгүй гэх ганц үгтэй. Тухайн багш нар юу гэж хэлдэг вэ гэхээр захирал Д.Мөнхбаатар бидэнд таалагдахгүй байна гэж хэлдэг. Бүр сурагч хүүхдүүдийг барьцаанд авч, гаднаас хүн оруулахгүй зөрчлийг хүртэл гаргасан. Тухайн сургуулийн багш нартай уулзаж шаардлагыг нь сонсохоор “Энэ захирлаа хал. Соль. Тэгэхгүй бол бид тэмцэнэ. Өлсөнө” гэж хэлцгээдэг гэв.

5 Сэтгэгдэл

  1. Зочин

    Даварцан муусайн хулгайч нарыг хуугаар нь халаад зайлуулаач хаанахын шантаажчин лалрууд нь ингээд байдаг юм

  2. Зочин

    Даварцан муусайн хулгайч нарыг хуугаар нь халаад зайлуулаач хаанахын шантаажчин лалрууд нь ингээд байдаг юм

  3. Зочин

    Эрхлэгч нь гэж хор хутгаад цэвэрхэн чимээгүй үлддэг хүн бга. Тэрийг зайлуулбал утсан хүүхэлдэйнүүд нь нам болно. Өөрөө захирал болох гээд хүн амьтан өдөөн турхирсан балиар аймшгийн хүн бга

  4. Зочин

    Сэтгэцийн эмгэгтэй хог шаарнууд чинь хшүхдүүдэд хичээл заадаг пм уу

  5. Зочин

    bagsh nar halj boldgvinmuu mongoloor dvvren chadwarlag bagsh nar surguulia togson garj bgaa shvvdee ted naraa ajiluulsan dr

Сэтгэгдэл үлдээх