Дональд Трамп ялалтаа тэмдэглэсэн ч дээд шүүхэд хандахаа мэдэгдэв

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

10 05сар 2024
Дэлхий дахинд 5399

Дональд Трамп ялалтаа тэмдэглэсэн ч дээд шүүхэд хандахаа мэдэгдэв

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудас бүрэн тоологдож дуусаагүй байна. Мичиган, Пенсильвани, Висконсин, Жеоржиа, Умард Кэролина мужуудад санал бүрэн тоологдож дуусаагүй ч Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордны Ийст Рүмээс мэдэгдэл хийж өөрийгөө Жеоржиа болон Умард Кэролина мужуудад ялсан хэмээн мэдэгдэв.

Түүнчлэн гэр бүл, өөрийг нь дэмжсэн сая сая дэмжигчдэдээ талархал илэрхийлэн, удахгүй албан ёсоор ялалтаа тэмдэглэхэд бэлэн байна гэжээ. АНУ-ын дараагийн Ерөнхийлөгч хэн байх вэ гэдгийг шийдвэрлэх Мичиган, Пенсильвани, Висконсин зэрэг мужуудад Трамп саналаар тэргүүлж байна гэж хэвлэлүүд мэдээлж байна.

Трамп Цагаан ордноос өөрийгөө ялсан гэж хуурамч мэдээлэл цацсан ч сонгууль будлиантсан гэлээ. Тиймээс сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй дээд шатны шүүхэд хандахаар зэхэж байгаа гэв. Мөн Америкийн хувьд сонгууль будлиантвал ичгэвэртэй үйл явдал болно хэмээн хэлжээ.

Эх сурвалж: The Guardian

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх