МАН-ын Бага хурал тун удахгүй эхлэх гэж байна. Энэ үеэр Ерөнхийлөгч асан Н.Багабандиас тодруулга мэдээлэл авав.
Монгол Улсын ерөнхийлөгч Н.Багабанди:
-МАН-аас авлига албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй гэдэгтэй бүрэн санал нэг байна. Намын жагсаалтаар орох хүмүүс бэлтгэгдсэн хүмүүс байх ёстой. УИХ-ын гишүүн болоход төрийн албаны шалгалтад тэнцсэн байх ёстой. Түүнчлэн залуусын төлөөлөл их ороосой гэж хүсэж байна. Үзэл бодол, бодлогын өрсөлдөөний сонгууль болох байх гэж бодож байна. Аливаа улс төрийн хүчин үйл ажиллагаа явуулахдаа гурван үеийн холбоос дээр тогтож явуулдаг. Ахмад, дунд, залуу энэ шүтэлцээ тэгш хангагдаасай гэж хүсэж байна.
Намайг Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад С.Зоригийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх асуудал яригдаж байсан. Би дэмжинэ гэдэг байр сууриа ЕТГ-ын даргаараа дамжуулж илэрхийлж байсан гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Битгии шаа ЛУИВАРЧИН БАНК БУСУУДЫГ ХҮҮГ 1% БОЛГОЖ ЧАДАХГҮИ БАИЖ ХҮРЭЛСҮХ ОЮУНЭРДЭНЭ СОНГОХ ХЭРЭГГҮИ ДЭЭ
Зөв сайхан ярилцлага өгч бна шүү