LIVE: Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн 80 хувийг камераар хянадаг болно

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

26 04сар 2024
Технологи, Видео мэдээ 1292

LIVE: Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн 80 хувийг камераар хянадаг болно

Нийслэлд хүний царайгаар таньдаг ухаалаг камеруудыг суурилуулахаар болжээ. Ирэх аравдугаар сар гэхэд эхний 2000 камерыг суурилуулахаар төлөвлөжээ. Энэ талаар Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзоригоос тодрууллаа.

Улаанбаатар хот дэлхийн хотуудын жишигт нийцсэн орчин үеийн камерын системтэй болох гэж байна. Гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор . Энэ ажил гурван үе шаттайгаар хэрэгжинэ. Энэ жил 2000 орчим камерыг суурилуулах төлөвлөгөө гарсан. Эхний ээлжид 600-г замын хөдөлгөөний уулзварт үлдсэнийг нь нийтийн эзэмшлийн зам талбайд суурилуулах юм.

Цаашлаад 2022 онд 6822 цэгийг камержуулснаар Улаанбаатар хотын 80 хувийг хянаснаар гэмт хэргийн гаралт 40-50 хувиар буурах үзүүлэлт байгаа.

Улаанбаатар хотод суурилсан камерын 40 хувь чанарын шаардлага хангаддаггүй. Ер нь бол теле камерын ухаалаг системтэй болно гэсэн үг. Тэгэхээр орчин үеийн стандартад нийцсэн камерыг төр нийлүүлэхээс гадна хувийн хэвшлийн байгууллагуудад шинээр хяналтын камер суурилуулахаар бол стандарт нийцсэн ухаалаг камертай болохыг зөвлөж байгаа юм. . Угаасаа төр засаг, нийслэлийн хөрөнгө мөнгө хүрэлцэхгүй учраас төр, хувийн хэвшилтэйгээ хамтран уг ажлыг хэрэгжүүлнэ. Хувийн байгууллагууд шинэ камертай болох бол ухаалаг камерыг суурилуулах шаардлагыг тавих юм.

Зөрчил гаргасан иргэдийг ухаалаг камераар хянаж, хуулийн хүрээнд хариуцлага тооцдог болно. .

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх