АВС News-ийн сурвалжлагч өмдгүй хөтлөлт хийжээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

04 05сар 2024
Дэлхий дахинд, Сонирхолтой 1352

АВС News-ийн сурвалжлагч өмдгүй хөтлөлт хийжээ

Дэлхий даяар халдварт коронавирусээс сэргийлж хорио цээрийн дэглэмд шилжсэнтэй холбогдуулан зарим иргэд гэрээсээ ажиллаж байгаа. Магадгүй унтлагын хувцастайгаа орон дээрээсээ ажлаа хийж, хэзээ хамгийн сүүлд гадагшаа гарснаа ч мартсан байх.

Тэдний нэг АВС News хөтөлбөрийн сурвалжлагч Уил Рийв юм. Тэрээр гэрээсээ ажиллаж “Өглөөний мэнд Америк” хөтөлбөрт холбогдохдоо ажил хэрэгч хувцасласан байсан ч өмдөө өмсөхөө мартсан бололтой. Тэрээр мэдээллийн хөтөлбөрт нисдэг биет ашиглан өвчтөнүүдэд эм хүргэж байгаа талаар сонирхуулжээ.

Рийв гэрээсээ шууд хөтөлбөрт холбогдохдоо өөрөө зураглаачийн үүргийг давхар гүйцэтгэсэн тул бага зэрэг туршлагагүйтэж нүцгэн хөлөө гаргасан бололтой. Тэрээр Твиттер хуудсанд гэртээ өмсдөг богино өмдтэй байсан талаараа хөгжилтэй тайлбар хийжээ.

Эх сурвалж: CNN

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх