Цахим спортод Монгол тамирчин дээгүүр эрэмбэлэгдлээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

09 05сар 2024
Спорт 1829

Цахим спортод Монгол тамирчин дээгүүр эрэмбэлэгдлээ

 

Эцэг, эхчүүдийн ад үзэх "пс тоглоом" гэх нэршил ард хоцорч шинэ тутам хөгжиж буй цахим спортод Монгол залуус дэлхийд дээгүүр эрэмбэлэгдэх боллоо. Цахим спортын ертөнцөд Hustla нэрээрээ алдаршсан Р.Нармандах хэдхэн цагийн өмнө Монголын анхны 9000 MMR буюу чансааны өндөр оноонд хүрсэн тамирчин боллоо. Р.Нармандахын энэхүү амжилт нь Ази тивдээ ТОП-25 багтах үзүүлэлт юм. Тэрээр Сингапурын "Reality Rift" багт хүчин зүтгэж буй мэргэжлийн тамирчин бөгөөд "Dota 2" тоглоомоор дагнадаг байна. Орос эзэнтэй "Reality Rift" багт Монгол, Сингапур, Малайз, Индонез тамирчид хүчин зүтгэдэг ба тус багийн дасгалжуулагч нь Беларусь улсын иргэн бол менежер нь Вьетнам улсын иргэн байдаг аж. 

 

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх