LIVE: Д.Тогтохсүрэн: Сумын төлөөлөгч намаас нэр дэвшихгүй байхаар хуульчиллаа

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

03 05сар 2024
Видео мэдээ, Хууль эрхзүй 1162

LIVE: Д.Тогтохсүрэн: Сумын төлөөлөгч намаас нэр дэвшихгүй байхаар хуульчиллаа

Монгол улсын засаг захиргаа, түүний нэгж, нутгийн удирдлагын тухай хуулийг өргөн барьсантай холбогдуулж, УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: 

-Монгол улсын засаг захиргаа, түүний нэгж, нутгийн удирдлагын тухай хуулийг дөнгөж сая УИХ-ын даргад өргөн барилаа. Есөн гишүүн санаачилсан. 6 бүлэг 80 зүйлтэй. Өмнөх хуулиасаа хоёр дахин "томорсон". 

Юун түрүүнд уг хуулинд засаг захиргааны нэгж тус бүрийг тодорхой зааглаж өглөө. Мөн, хамгийн ойр байгаа нэгжид нь эрх мэдлийг төвлөрүүлнэ. Өмнөх хуулинд аймаг сум, нийслэл дүүргийн чиг үүрэг давхацсан байсныг салгаж тодорхой болгосон.
. Түүнчлэн ИТХ муу ажиллавал тараах, төлөөлөгчийг эргүүлэн татдаг тогтолцоог ч бүрдүүлсэн. Улмаар ИТХ-д намын бүлэг байгуулахыг хориглосон.

Үүнээс гадна Засаг дарга нар төрийн төлөөлөл байна. Ялангуяа .
Орон нутгийн өмч, санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүллээ. Уг хуулинд бэлтгэл ажил ихээхэн шаардлагатай учир 2020 оноос эхэлж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

-Танай нам нэр дэвшигчдийн судалгаа нэрийн дор сонгуульд нэр дэвшихээр горилогчдоосоо 50 сая төгрөг авсан гэх мэдээлэл байна. Үнэн үү?
-Тийм мэдээлэл гарсан байна лээ. Манай нам сонгуулийн хуулийнхаа дагуу л сонгуульд оролцоно. .

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх