Ази тивд анх удаа "Дэлхийн мастеруудын наадам"

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

20 04сар 2024
Спорт 2206

Ази тивд анх удаа "Дэлхийн мастеруудын наадам"

 

 

Хэдийгээр Ковид 19 вирусийн тархалтын улмаас Токио-2020 олимпийн наадам хойшилж 2021 оны долоодугаар сард зохиогдохоор болсон ч 10 дахь удаагийн "Дэлхийн мастеруудын наадам"-ыг зохион байгуулах хугацаанд өөрчлөлт оруулахгүй байхаар шийдвэрлэсэн байна. Тус наадам 2021 оны тавдугаар сарын 14-30-ны өдрүүдэд 35 спортын 59 төрлөөр зохион байгуулагдах юм. 

Зуны спортын дэлхийн мастеруудын анхдугаар наадам 1985 онд Канад улсын Торонто хотноо зохион байгуулагдсан ба спортын төрлөөсөө хамааран 30-аас дээш насны зодог тайлсан ахмад тамирчид өрсөлдөх эрхтэй байдаг аж. Тамирчин нь хэд хэдэн спортын төрөлд хүч үзэх боломжтой ба хамгийн дээд тал нь таван спортын төрөлд оролцох боломжтой байдаг. 

1 Сэтгэгдэл

  1. ЗОЧИН

    наадам ч яахав боллоо гэхэд корона??? зүгээр үү???

Сэтгэгдэл үлдээх