ВИДЕО: Тусгаарлагдсан иргэдийг гэртээ байгаа эсэхийг хөршөөр нь дамжуулан хянана

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

26 04сар 2024
Видео мэдээ, Нийгэм 3500

ВИДЕО: Тусгаарлагдсан иргэдийг гэртээ байгаа эсэхийг хөршөөр нь дамжуулан хянана

Улсын хэмжээнд 3222 иргэн тусгаарлагдсанаас өнөөдрийн байдлаар 2033 иргэн тусгаарлан ажиглалтад байна. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Халдвар гарсан орноос иргэд ирж эмнэлэгт 14 хоног тусгаарлагдсаны дараа гэртээ дахиад 14 хоног өөрийгөө тусгаарлах журмыг баталсан.

Тусгаарлагдсан иргэдийг дахин гэртээ тусгаарлагдах үйл ажиллагааг орон нутгийн Засаг захиргаа, баг, дүүрэг, хорооны түвшинд анхаарах үүргийг өгсөн. Халдвар авсан, өвчтэй нь нотлогдсон хүмүүсийг эмчилж буй эмч эмнэлгийн ажилтнууд тус хүмүүстэйгээ хамт тусгаарлагддаг.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл ".

Баримтлах дэглэм нь:

  • Тухайн иргэн өөрийгөө гэртээ тусгаарлахаас гадна ажиглана,
  • Гэрээр тусгаарлагдах иргэдийг гар утсандаа аппликейшнээр дамжуулж байршил тогтоогч суулгах бөгөөд түүнийг байнга асаалттай байлгана,
  • Өөрийн халуунаа өдөрт хоёр удаа үзэж, харьяалах эмчид утсаар болон цахимаар мэдээлнэ,
  • Хэрвээ өвчний шинж тэмдэг илэрвэл 119,103, 80086829 зэрэг утсанд мэдээлэх ёстой,
  • Гэрээсээ гарахыг хориглоно. Гэр бүлийн гишүүнтэй ойр байхгүйг хичээх,
  • Хэрвээ тухайн иргэд гэрээсээ гадагшаа гарах, интернэтээ унтраасан тохиолдолд Зөрчлийн тухай хууль болон Эрүүл мэндийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэнэ.
  • Мөн" хэмээн хэллээ.

Шуурхай штабын дарга бөгөөд ОБЕГ-ын дэд дарга,хурандаа Б.Ууганбаяр “Тусгаарлах байрнаас гарахад нь өөрийгөө гэртээ үргэлжлүүлэн 14 хоног тусгаарлан дэглэм сахих гэсэн албан ёсны батламж дээр гарын үсэг зуруулаад авч байна. ” гэлээ. Өмнөд хөршид гэхэд нэг хүн нэг хүн, нэг хүн нэг орц, нэг хүн нэг байрыг хянан шалгах систем хэрэгжиж байгааг тэрээр онцоллоо.

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан “Тусгаарлагдах байрнаас гарсан иргэд 14 хоног гэртээ тусгаарлагдах ёстой. ” гэсэн юм.

3 Сэтгэгдэл

  1. Zochin

    odoo tsagt hurshteigee ch mendeldeggui humuuc uh conin bolchihcn shuu de bugd l huvai hicheecen dotyyr tamirtai hunii umnuuc egts harj chaddaggui yg hulgaich nohoi shug boltson shuu balai ym yrihaa boli heniig huuraad bg n

  2. Иргэн

    Бөөрөнхий гэрт яаж өөрсдийгээ тусгаарлах вэ, монголд гэр хороолол маш их

  3. зочин

    тусгаарлалт 14 бичиг арай л биш юм аа Дэлхийд короноогоор өвдсөн хүнийг ялгаварлан гадуурхаж болохгүй гээд байхад манайх бас хэт туйлшрах юм Тэр хүн өөрийгөө 14 хоног тусгаарлах байранд байлгаад шинжилгээ өгөөд сөрөг гараад ахиад гэртээ 14 хоног байна гэхэд заавал ийм бичиг нааж айл хөрш тэгээд цаашилахад тэр гэр бүлийг нийгэмд гадуурхагдан жигшүүлэх цаашлаад ухамсар муутай хүмүүст халдлагад өртөх аюулд оруулах ийм зүйлд оруулах шаардлаггүй гэж үзэж байна Харин тусгаарлах байруудын гадаа утас татаж энэ бичгүүдэд хадаж болох л асуудал

Сэтгэгдэл үлдээх