LIVE: М.Чимэддорж: Манай улсын сонгуульд зарцуулсан мөнгө ХБНГУ-ын жишгээс тав дахин их

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

03 05сар 2024
Видео мэдээ 1078

LIVE: М.Чимэддорж: Манай улсын сонгуульд зарцуулсан мөнгө ХБНГУ-ын жишгээс тав дахин их

 -Улс төрийн намуудын зарим төлөөлөл, залуучууд "Улс төрийн намуудын санхүүжилтийн менежмент" хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Улс төрийн намуудын санхүүжилтийг яагаад өөрчлөх шаардлагатай талаар бид Ардчилсан намын гишүүн М.Чимэддоржоос тодрууллаа-

-Арчдилсан намаас сонгуульд өрсөлдөх гишүүддээ хандаж тавьсан 100 саяын дэнчин залуучуудад хэр хүндрэлтэй байна вэ?

-Улс төрийн намын, ялангуяа сонгуулийн үеийн санхүүжилт янз бүр байдаг. Мэдээж ялгаваргүй байх ёстой. гэхдээ сонгууль зохион байгуулахад мөнгө хэрэгтэй. Тэр мөнгийг хандиваар, зарим тохиолдолд нэр дэвшигчид өөрсдийн мөнгөөр, зарим нь төрөөс өгч байгаа дэмжлэгээр зохион байгуулдаг. Манай улсад зардлын дээд хязгаар байдаггүйгээс болоод нэг хүнд ногдох зардлын дээд хязгаар өндөр хөгжилтэй улс орнуудынхаас хэд дахин давчихсан. Энэ нь мөнгөөр улс төр хийдэг болсон гэх суурь ойлголт руу оруулчихсан. 

Үүнийг хуулиар зохицуулах ёстой. Ардчилсан намд байгаа гол асуудал нь хуулиар зохицуулж чадаагүй харилцаа намын дотоод асуудал болон гарч ирж байна.

Тиймээс хандив болон зардлын дээд хязгаар, санхүүжилтийн дээд хязгаарыг хуулиар тогтоож өгөх нь маш чухал. Зөвхөн өнгөрсөн сонгуульд зарцуулсан мөнгө нь европын орнуудын сонгуульд зарцуулсан мөнгөнөөс тав дахин их байна. Манай улсын сонгуульд зарцуулсан мөнгийг 20 дахин бууруулах боломжтой. Жишээлбэл, сурталчилгааны самбарын хэмжээг хуулиндаа заагаад өгөхөд л асар их зардал хэмнэнэ.

2016 оны УИХ-ын сонгууль, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн зөвхөн олон нийтийн сүлжээнд зарцуулсан мөнгийг жишээ татья. Монголын нэг сонгогчид ногдож байгаа мөнгө АНУ, Европын холбооны нэг сонгогчдод зарцуулж байгаа мөнгөнөөс тав дахин их байна. Монголын сонгууль тэр чигээрээ мөнгөний хуйлрал болсон. Үүнийг хуулиар л зохицуулах болохоос намын дотоод зохион байгуулалтаар зарцуулж чадахгүй. 

Фэйсбүүкд төлж буй мөнгө тав дахин их гэсэн үг. Гэтэл ХБНГУ-ын нэг иргэн Монголын сонгогчдоос тав дахин их цалинтай шүү дээ. Энэ бол туйлшрал. 

Гудамжны бүх самбар, шонгууд сурталчилгаа болох шаардлаггүй. Улс төрийн нам, нэр дэвшигчдийн данс ил тод нээлттэй байх ёстой. Мөн улс төрийн намууд дээр нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг мөрдөх ёстой. 

Цаашлаад улс төрийн намын санхүүжилт далд байх тусам улс төрд хууль бус салбарын мөнгө цутгадаг хаалга болно. Монголд мөнгө угаах гэмт хэрэг, хууль бус худалдаа, авлигын мөнгө улс төр лүү сонгуулийн үеийн санхүүжилтээр л дамжин орж ирнэ. 

-АН, МАН-ын бүтэц хэт нүсэр байгаа учраас түүнийгээ санхүүжүүлэхийн тулд ийм их мөнгө эргэлдэж байна гэж үздэг л дээ. Та юу гэж бодож байна?

-Сонгуулийн бус үед ч тухайн улс төрийн намд маш их мөнгө байж байж тэр нүсэр бүтцийг авч явдаг. Улс төрийн намын хатуу гишүүнчлэлийг ойрын үед зайлшгүй авч хэлэлцэх шаардлага үүссэн л гэсэн үг. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх