LIVE: Б.Мөнхсоёл: Намын хэт нүсэр бүтэц санхүүжилтийн буруу систем рүү түлхэж байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

03 05сар 2024
Улс төр, Видео мэдээ 1261

LIVE: Б.Мөнхсоёл: Намын хэт нүсэр бүтэц санхүүжилтийн буруу систем рүү түлхэж байна

-Сонгуулийн систем, тогтолцоо хэр шударга байх вэ, ялангуяа шинээр гарч ирж байгаа намуудаас залуучууд эмэгтэйчүүд яаж гарч ирэх вэ гэх асуудалд улс төрийн намын сонгуулийн зардал маш их холбоотой. Тиймээс нам намын залуус нийлээд энэ зардал, санхүүгийн асуудлаар ярилцаж байна-

Бид ХҮН-ын залуу гишүүн Б.Мөнхсоёлоос энэ асуудлаар тодрууллаа. 

-Сонгууль дөхөж байгаа учир зарим намууд сонгуульд нэр дэвшигчдээс авах татаасаа ил тод зарлаад эхэлсэн. Энэ нь ч ихээхэн шүүмжлэл дагуулж байна. Танай ХҮНам яаж санхүүжиж байна?

-Жишээлбэл, Ардчилсан намын 100 саяын дэнчин нийгэм ихээр яригдаж байна. Энэ нь залуу нэр дэвшигчдэд хүндрэл, саад болж байна. Өөрөөр хэлбэл санхүү, хөрөнгө мөнгөний боломжгүй атал туршлагатай, мэдлэгтэй, улс орныхоо төлөө бодлого боловсруулахын төлөө ажиллахаар шийдсэн хүмүүст асар хүндрэл болж байна.

Энэ дэнчингийн гол шалтгаан нь улс төрийн намуудын нүсэр аппараттай холбоотой. Гол зорилгодоо анхаарахгүйгээр нүсэр аппаратаа хөдөлгөхийн тулд мөнгө, дэнчин авч байна. Энэ бол эрүүл бус үзэгдэл.

Тиймээс сүүлийн үед хатуу гишүүнчлэлгүй бодлогын нам байх асуудал яригдаж байна. Энэ нь улс орны хөгжлийн бодлого гаргаж, түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд өрсөлддөг нам. Түүний тод жишээ нь ХҮНам. Хатуу гишүүнчлэлгүй, гэхдээ өөрийн гэсэн тодорхой дэмжигчидтэй, улс орны хөгжил, хөгжлийн төлөөх бодлогод оюун ухаанаараа илүү өрсөлддөг. Мэдээж бусад улс төрийн намууд шиг гишүүдийн татаас бол бий. Олон улсад ч хатуу гишүүнчлэлийн эсрэг байна.

-Нүсэр тогтолцооноос өөр ямар хүндрэл байна?

-Сонгуулийн зардал өсөх тусам шалгуурыг давах хүн бус эсрэгээрээ мөнгөтэй, хөрөнгөтэй хүмүүсийн өрсөлдөөн бий болдог. Тэр хүмүүс ялахын тулд мөрийн хөтөлбөр, бодлого ярихаас илүү хаана, яаж мөнгө зарах боломжийг хайдаг.

Энэ нь сонгуулийн тогтолцоо шударга бус болоход шууд нөлөөлж байна. Түүнчлэн шинэ улс төрийн хүчин, залуус, эмэгтэйчүүд гарахад нөлөөлж байна.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх