Алмаз эрдэнийн хулгайчдыг 500,000 еврогоор үнэллээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

13 05сар 2024
Дэлхий дахинд 2990

Алмаз эрдэнийн хулгайчдыг 500,000 еврогоор үнэллээ

 

ХБНГУ-ын Дрезден хотын хааны ордон музейгээс 10 сая еврогийн үнэтэй цагаан очир алмазыг даваа гарагт хулгайд алдсан юм. Германы цагдаа нар үнэт эрднийг хулгайлсан дээрэмчидтэй холбоотой мэдээлэл өгсөн хүнд 500,000 еврогийн шан харамж амлаад байна.

Дрездений хааны ордон дахь Green Vault музейгээс хулгай хийсэн дээрэмчдийн бичлэгийг цагдаа нар олон нийтэд дэлгэж, эдгээр гэмт этгээдүүдийг улс орон даяар эрэн сурвалжилсаар байна.

Дээрэмчид музейн цагаан очир эрдэнэ хадгалж буй хэсгийн цахилгааныг тасалж, цонх шилийг нь хагалан, 18 дугаар зууны үеийн Саксоны удирдагч Аугустусын ховор нандин цуглуулгад багтсан алмазыг хулгайлаад зугтсан юм.

 

 

Цагдаа нар хяналтын камер дахь бичлэгийг ашиглан дөрвөн сэжигтэн байсан гэж үзжээ. Тэдний нэг нь сүхээр шилийг хагалсан байгаа юм.

Мөрдөгчдийн хэлснээр сэжигтнүүд хэргийн газраас зугтсан машинаа шатааж ул мөрөө балласнаас хойш мөрдлөг ахицгүй байна. Дрездений цагдаа нар дээрэмчдийг хоёр жилийн өмнө ижил аргаар үнэт эдлэл хулгайлсан хэрэгтэй холбоотой байж магадгүй гэж үзжээ. Хоёр жилийн өмнө Берлиний Bode музейгээс 24 каратын 100 кг алт хулгайд алдаж байсан юм.

 

Эх сурвалж: www.theguardian.com

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх