Э.Эрдэнэжамъян: ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Рио Тинто”-гийн хүн гэдгээ өчигдөр баталлаа

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

04 05сар 2024
Улс төр, Видео мэдээ 2838

Э.Эрдэнэжамъян: ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Рио Тинто”-гийн хүн гэдгээ өчигдөр баталлаа

Дубайн гэрээтэй холбоотой асуудлаар МАХН-ын удирдлагууд мэдээлэл хийж, байр сууриа илэрхийллээ.

МАХН-ын гишүүн Э.Эрдэнэжамъян:

. Үүгээрээ тэрбээр Рио Тинтогийн хүн гэдгээ өчигдөр баталлаа. Монголын ард түмний эрх ашиг хөндөгдөж байхад цээжээрээ хамгаална гэж ярьж байгаа нь Рио Тинтогийн суурин тагнуулч гэдгээ баталлаа. Иймд Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг огцруулахыг шаардаж байна гэв.

МАХН-ын дэд дарга С.Ганбаатар:

Урвагчид ил болж, үнэнд гүйцэгдэж байна. Баялгаа өгөөд эргээд авч байгаа шанд нь өнөөдөр Монголд гурван хүний нэг нь ажилгүй байна. Рио Тинтогийн улаан хамгаалагчид хүчтэй байсан ч одоо цаг нь дууслаа. .

Дубайн гэрээг сайжруулъя, Монголын ард түмэнд ашигтай байлгая, хэлэлцээрийн ширээнд сууя гэсэн гурван хувилбарыг л МАХН-аас дэвшүүлж байгаа юм.

Монголын талын 34 хувийг зарахаар болвол ул суурьтай судлах хэрэгтэй. Заавал яагаад өөрсдийнхөө хувийг зарах ёстой гэж. 66 хувийг нь худалдаж авч яагаад болохгүй гэж. Бидэнд гарц гаргалгаа байна. Зүгээр л бидэнтэй хэлэлцээрийн ширээнд суухыг шаардаж байна гэлээ.

2 Сэтгэгдэл

  1. иргэд олон түмэн

    РИО-ТИНТО-гийн хүн монголд төрийн сайд хийж байгаа хэрэг үү?

  2. иргэд

    Худлаал үглэцгээх юм,зөнөсөн чавганц биш бол үглэхээ больж үйлдлээ ил тод хурц болгон нямдорж мэтийн юмнуудыг төрөөс зайлуулаач

Сэтгэгдэл үлдээх