LIVE: Иргэн С.Мишиг: Зөрчлийн хууль Монголын ард түмний хүзүүнд дөнгө болж байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

18 05сар 2024
Видео мэдээ, Нийгэм 1542

LIVE: Иргэн С.Мишиг: Зөрчлийн хууль Монголын ард түмний хүзүүнд дөнгө болж байна

Баянгол дүүргийн иргэн, худалдаа эрхлэгч С.Мишиг Зөрчлийн тухай хуулийг эсэргүүцэж буйгаа мэдэгдэж хэвлэлийнхэнд хандлаа.

Иргэн С.Мишиг:

Өнгөрсөн онд бид өлсгөлөн зарлаад, гурав хоногийн дараа зогсоосон. Тэр үед Ерөнхий сайд . Хүмүүс надад "Таны өлсгөлөн зорилгодоо хүрлээ. Зөвшөөрөлтэй худалдаа эрхэлдэг газар зөвшөөрөлгүйгээр худалдаа эрхэлбэл 50 нэгжээр торгоно гэж заасныг 20 нэгж болгон бууруулсан гэж хэлж байна. Гэхдээ би энэ тоог бууруулах гэж зүтгээгүй юм аа. Дээд доод хязгаартай болгохоор зорьж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, Монголынхоо язгуур эрх ашгийн төлөө явж байна. Өнөөдөр Зөрчлийн тухай хууль ард иргэд бидэнд дөнгө болж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар аа, Та нутгийн залуугаасаа энэ дөнгийг хэзээ салгаж өгөх вэ. Хэрвээ салгаж өгнө гэж амлавал өнөөдөр энэ дөнгийг олны нүдэн дээр шатаамаар байна" гэлээ.

Иргэн Б.Оюунчимэг:

СХД-ийн 23 дугаар хорооны иргэд нэг км-ийн цаанаас тог цахилгаанаа татаж байна. Бид тэнд амьдрах 7-8 жилийн хугацаанд огт цахилгаангүй байгаа. Энэ асуудлыг шийдвэрлэж өгөхийг шаардаж байна гэв.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх