Снукер биллиардын Аваргуудын "тулаан" ширүүн өрнөж байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

03 05сар 2024
Биллиард 1861

Снукер биллиардын Аваргуудын "тулаан" ширүүн өрнөж байна

 


Уг тэмцээний дэлгэрэнгүй мэдээлэл болон тэмцээний эхний өдөр энэ онд China Open болон Welsh Open тэмцээнүүдэд түрүүлсэн Австралийн Нейл Робертсон болон энэ жил Champions League тэмцээнд түрүүлсэн Английн Мартин Глоуд нарын тоглолтыг үзэхийг хүсвэл энд дарна уу. 

Өнөөдөр снукер биллиард сонирхогчдодоо нэгэн сонирхолтой тоглолтыг үзүүлэхээр бэлтгэлээ. Энэ бол эмэгтэйчүүдийн дэлхийн 12 удаагийн аварга Рийн Еванс болон 2005 оны дэлхийн аварга Шаун Мөрфи нарын тоглолт юм. Рийн Евансийн хувьд Аваргуудын Аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй цорын ганц эмэгтэй тамирчин юм. Тэрээр снукер биллиардын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 2005 оноос 2014 хүртэл тасралтгүй 10 удаа түрүүлснээс гадна 2016 болон 2019 онуудад мөн түрүүлээд байгаа юм. Харин Шаун Мөрфи аваргын хувьд өнгөрсөн есдүгээр сард China Championships тэмцээнд түрүүлэн Аваргуудын Аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх эрхээ авсан юм. Тэдний тоглолт тун өрсөлдөөнтэй явагдаж 4:3 харьцаагаар Шаун Мөрфи хожсоноор цааш тоглох эрхтэй болсон юм. Гэвч Шаун Мөрфи аварга шөвгийн наймд Австралийн Нейл Робертсонд 6:5 харьцаагаар хожигдон тэмцээнээ дуусгасан байна. 

 

 

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх